"Ухаа худаг" дээрх хоёр талын процесс: ЗГ ашигтай хэлцэл хийх, MCS баатар болох хараахан болоогүй

Өнгөрөгч амралтын өдрүүдээр "Энержи Ресурс" ХХК Засгийн газартай хэлцэлд хүрч, "Ухаа худаг" ордынхоо тодорхой хувийг өгөхөөр боллоо гэсэн мэдээлэл хөвөрлөө.
Ингэхдээ цахим орчинд "Өгье, хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Хариуцлагатай хувийн хэвшлүүдээ дайсан болгож харлуулаад, өөрсдөө баатар болж харагдах гэсэн жүжиг явж иржээ" гэх өмнөтгөлтэйгээр баахан тараажээ.
- Нэг харахад, MCS, ЗГХЭГ-ын дарга нар үндэсний баатрууд болчхов.
- Нөгөө харахад, Л.Оюун-Эрдэнэ шиг муу муухайн туйл байхгүй болов.
Өнгөрсөн хаврын улстөрийн хамгийн халуун сэдэв энэ байсныг санаж буй биз ээ. Засгийн газар стратегийн ордуудад төрийн эзэмшил тогтоох, хэлцэл хийх, ажилдаа идэвхийлэн орсон. Улмаар УИХ-д өргөн барьж, Д.Амарбаясгалан алх цохих үйл явцууд өрнөхөөр байв.
Гэтэл нэг талд хувийн хэвшлүүд "гяндайгаад" суучихсан. Хэлцэл хийх боломжгүй гэсэн агуулгатай МАК ХХК-ийн бичиг хүртэл ил гарсан шүү дээ. Ж.Оджаргалыг Л.Оюун-Эрдэнэтэй тохиролцох агуулга яриад бүтэлгүйтсэн тухай улстөрийн хөшигний ард хөвөрч байв. Нөгөө талд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч хувийн хэвшлүүдээ дайсан болгож, харлуулсан, улайрсан нь ч үнэн. Тохиролцохгүй байсаар жагсаалд хүрсан. "Ухаа худаг"-аа авъя, "Орлогоо нотло" жагсаалын эцэст нь Засгийн газар огцорсон. Үүний дараа MCS сагсчин охидын амжилтыг мялааж, нэг тэрбум төгрөгөөр шагнах зэргээр нийгэмд таалагдах агуулга дээрээ маш сайн ажиллаад амжсан. Намрын чуулган эхлүүт Засгийн газартэй хэлцэлд ороход бэлэн гэдгээ зарласан үйл явдлара үргэлжилж байна.
Ж.Оджаргал өөрийн биеэр гарч ирээд "Өнгөрсөн хугацаанд биднийг огт хэлэлцээрт дуудаагүй. Одоо бол ажлын хэсэг гараад, хэлэлцээр эхэлчихсэн явж байна. Сая Ерөнхий сайдтай уулзлаа. Үндэсний баялгийн санг дэмжиж байна, гэхдээ хэлэлцээрийн үед тоглоомын дүрэм нь тодорхой байх ёстой" гэж ярилаа. Тэр Ерөнхий сайд Г.Занданшатартай тохирчихсон гэж ойлгогдлоо.
Энэ ээдрээтэй асуудал бүр С.Баярын Засгийн газрын үеэс эхэлсэн. "Энержи ресурс" Тавантолгойн бүлэг ордоос тавыг нь төрд, яах аргагүй хуульд захирагдан буцааж өгсөн мөртлөө “Ухаа худаг”-ийг нь авч үлдэх тохироо ердөө тийм хүрээнд шийдэгдсэн байдаг. Төр төлөөлж ганцхан сайдын гарын үсэг зурагдсан. Тэгээд л болчихсон, 2008 он. Солбилцлыг нь шинээр бичүүлж байгаад “Энержи ресурс” Ухаа худагийг авч үлдэхдээ дээрх хэлэлцээрт нэг заалт багтааж амжсан юм билээ. Энэ бол “Хэрэв төр Тавантолгойн бүлэг ордын бусад хэсгийг хувийн хэвшилд зарах, хамтран ашиглах болбол нэн тэргүүнд “Энержи ресурс”-д санал болгоно” гэдэг. Өөрөөр хэлбэл, “Энержи ресурс” өнөөдрийг хүртэл Тавантолгой дээрх эрх ашгаа сул тавихгүй явж ирсэн үндэс эндээс эхтэй юм.
“Энержи ресурс”-ийн толгой компани өөрөө Монголд бүртгэлгүй явдаг ч ил хэлэлцэгддэггүй. Энэ бол ММС буюу Монголиан Майнинг Корпорац гэж гадаадын зах зээлд хувьцаа гаргадаг компани. Түүний доор Хонг Конгд бүртгэлтэй “Mongolian Coal Corporation Limited” гэж бий. Түүнийг Люксембургд (оффшор бүс) бүртгэлтэй “Mongolian Coal Corporationn S.a.r.l” гэдэг компани эзэмшинэ. Түүний доор “Энержи ресурс Корпораци”, дахиад түүний доор “Энержи ресурс” ХХК бий. 2-3 дамжиж байж сая Монголд бүртгэлтэй “Энержи ресурс” гарч ирж байгаа.
Өөрөөр хэлбэл олон улсын бирж дээр 63 хувь нь гарчихсан компанийн эзэмшлийн ордыг Засгийн газар авчихвал олон улсын арбитр дээр улсаараа дааж давшгүй өрөнд унана гэх агуулга ч өдгөө хөндөгддөг.
Тэгэхээр MCS-тэй зүгээр ч нэг хэлэлцээрийн ширээний ард сууна гэсэн үг биш юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
очиж очиж энэ луйварчин засаг төлөөлж dell хийнэ гэж арай ч дээ Оюун -Эрдэнийг �######�уулсан гол утга энэ шүү дээ
hovdiin hogiin hulgaich hulgaichaaraa duusan
Монголын төр зэвсэггүй хулгайчаас газар нутгаа чөлөөлж буцаан авч чадахгүй үхээнц байхаар яаж мэргэжсэн, чадварлаг хүчирхэг орчин үеийн зэвсэгт х�##�длагаас монголын ирээдүйг хамга�##�ах болж байна даа. Монголд монголын эрх ашгийг хамга�##�сан монгол төр байна уу, гадны тоглоомын нөхдөөс бүрдсэн төр болж тоголсон мафын бүлэглэл байна уу.
MAN MCS niilj hulgaigaa l tohiroo bizdee . irgeded uhsnii hurteel baihavdee