Гадаад мэдээДЭЛХИЙ
БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс иржээ

БНСУ-ын алдарт EXO хамтлагийн бүх гишүүд цэргээс халагдан ирсэн байна. Тодруулбал бямба гарагт /2025.09.20/ тус хамтлагийн гишүүн Сэүн цэргээс халагджээ. Тэрбээр 2023 оны арван хоёрдугаар сард цэргийн албыг нийгмийн үйлчилгээний ажилтнаар хашиж эхэлсэн юм.

Сэүн цэргийн албыг дүүргэсэн гэдгээ өөрийн Instagram хуудас дээрээ стори оруулж фэнүүддээ мэдэгдсэн байна. Тэр Виви нэртэй өөрийнхөө нохойны зураг болон студи отор авсан зургаа нийтэлсэн юм. Студи дотор зураг авсныг нь харсан фэнүүд тэр хамтлагийнхаа эргэн эрэлтэд бэлдэж эхэлсэн байж магадгүй гэж таамаглах болжээ. EXO ирэх арванхоёрдугаар сард хамтлагаараа эргэн ирэхээр бэлтгэж байгаа.
Эх сурвалж: Allkpop
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
My hair uchdr irsn hhe