Сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ багийн тамирчид ₮2.5 тэрбумаар "Сэлэнгэ Бодонс"-той нэгдэв

Сагсан бөмбөгийн дээд лигийн баг болох “Сэлэнгэ Бодонс”-ын шинэ улирлын бүрэлдэхүүн анхаарал татаад буй. Тэд аварга болж, Зүүн Азийн супер лиг болон Азийн Аваргуудын лигт эх орноо төлөөлөх зорилготой. Тиймээс багийн бүрэлдэхүүндээ илүүтэй анхаарч байгаа гэж хэлж болно. Үүний нэг хэсэг нь Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнтэй хэлцэл хийж, багтаа нэгтгэсэн явдал юм.
Энэ тухайгаа,
"3х3-ийн шигшээ багийн тамирчид нь дэлхийн топ тоглогчдод эрэмбэлэгддэг, олон улсын тэмцээнүүдэд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож буй тул “Сэлэнгэ Бодонс” багийн зүгээс эдгээр тамирчдыг Үндэсний дээд лигт 5х5 тоглоход нь бэлтгэл сургуулилтыг хамтад нь хийлгэх, багийн ойлголцол, уур амьсгалыг хадгалах, 3х3 тэмцээнүүдийн өвөл, зуны хуваариудад зохицуулалт хийж, оролцоход нь дэмжлэг үзүүлэх тохироотойгоор 5 тамирчинд санал тавьж, хэлцэл амжилттай болж гэрээ байгуулсан билээ.
Гэрээний нийт үнийн дүн 2.5 тэрбум төгрөг. Сар бүрийн үечилсэн төлбөрийн нөхцөлтэйгөөр гэрээ хэрэгжинэ. Бусад тамирчдад мөн адил бид сар бүр цалин тавих хэлбэрээр ажилладаг" гэв.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3*3 ын тамирчидийг мэргэжлийн спортод орж сонирхогчдын тэмцээнд ордог нөхдүүд гээд тоодоггүй юм байна лээ
Бөөн маяг ододын өвчнөөр өвчлөгсөд болов доо 3*3-хан минь! Сүхбаатарын т�##�бай Дэлхийн мед�##�ь бол онигоо шүү!! Хулих Хурандаа Хүрэлсүх МАН - шоуунд хэнч хууртахгүй!! Одоо з�##�уусаа Зүүн хойд азидаа ядаж 5*5- даа мед�##�ь авхыг мөрөөдөе!!
Ataarhuu p###a ve uheech chi
3x3 сагс бишээ.гудамны сагс