Диддид хөнгөн ял оноохыг өмгөөлөгч нар нь шүүхээс хүсжээ

АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Кумбс буюу Диддиг тангарагтны шүүх бэлгийн мөлжлөг болон хууль бус бизнесээр мөнгө олсон хэрэгт буруугүй гэж үзсэн. Гэхдээ Диддий хүний биеийг үнэлүүлэх хэрэгтэй холбоотой зүйл ангид буруутай гэж шүүгч нар үзсэн юм.
Тэгвэл Диддигийн өмгөөлөгч нар түүнд 14 сарын хорих ял оноохыг шүүхээс хүссэн байна. 55 настай Дидди хүний биеийг үнэлүүлэх зорилготой тээвэрлэсэн хоёр зүйл ангид буруутай нь тогтоогдсон тул 20 хүртэлх жилийн хорих ял сонсох боломжтой. Тэр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг давж заалдах төлөвтэй байгаа.
Шүүхийн баримт бичгээс харвал Диддигийн өмгөөлөгч нар түүнд хөнгөн ял оногдуулж, дараагаар нь мансууруулах бодисны эмчилгээ, зөвлөгөөнд хамруулахыг уриалжээ. Холбооны хуулийн дагуу ийм ял оноох нь түүнийг шийтгэхэд хангалттай байна гэж тэдгээр өмгөөлөгч мэдэгдсэн байна.
Прокурорууд ирэх долоо хоногийн даваа гараг /2025.09.29/ хүртэл ямар хэмжээний ял оноох зорилготой буйгаа илэрхийлж болно. Түүнд хүнд ял оногдуулах хэрэгтэй гэсэн ч холбооны хуулийн зөвлөмжийн дагуу 5 жилээс ихгүй хорих ял оноох учиртай юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.