Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг завсарлагаа цуцалснаар ирэх оны төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр ажлын гурав хоногийн завсарлага авсан.

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар АН-ын бүлгээс завсарлагаа зогсоож байгаагаа мэдэгдсэн бөгөөд ийн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button