Анжелина Жоли: Би эх орноо хайрладаг ч, танигдахааргүй болсон мэт мэдрэмж төрж байна

АНУ-д үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаарх жүжигчин Анжелина Жоли өөрийн байр суурийг илэрхийлэв.
Оскарын шагналт жүжигчин Жоли Испанид болсон кино наадмын үеэр сэтгүүлчийн “Та уран бүтээлч, америк хүнийхээ хувьд юунаас хамгийн их айдаг вэ” гэсэн асуултад “Энэ бол маш хүнд асуулт” гэснийхээ араас “Би эх орноо хайрладаг. Гэхдээ одоогийн байдлаар эх орон минь танигдахааргүй болсон мэт мэдрэмж төрж байна. Би олон улсын орчинд амьдарч ирсэн. Миний гэр бүл, найз нөхөд, амьдрал минь ийм л шинжтэй. Миний ертөнцийг үзэх үзэл бол тэгш, нэгдмэл, олон улсынх. Хаана ч байсан хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж, хувааж буй бол тэр нь аюултай гэж боддог. Энэ цаг үе маш ноцтой байна. Бид хайхрамжгүй, дураараа үг хэлчих вий гэж болгоомжилж байх хэрэгтэй болж. Ийм байдал нь бид бүгдэд л дарамттай, хүнд санагдаж байна” гэжээ.
Түүний энэхүү хариулт нь Жимми Киммелийн шөнийн нэвтрүүлгийг ABC телевиз цацахаасаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, татгалзсан үйл явдлын дараа юм. Жоли сүүлд Чарли Киркийн нас барсан талаар бичсэн мэдэгдлээрээ сүүлийн үед маргаан дагуулаад буй.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ymarch ulsiin irgen ymarch ner turtei hvn eswel jiriin irgen bai vzel bodloo chuluutei ilerhiileh erhtei l baih blow uu?