Зеленский ОХУ-ыг зогсоохыг Ерөнхий Ассамблейд уриалав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлэхдээ ОХУ-ыг зогсооход туслахыг дэлхийн гүрнүүдэд уриалсан байна. Дайны улмаас аюултай зэвсэг хөгжүүлэх өрсөлдөөн үүссэн гэдгийг Зеленский анхааруулжээ. Тэрбээр олон улсад хиймэл оюун ухааны хэрэглээг хязгаарлах дүрэм журам хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайнаа Украинаас цааш тэлж, өргөжүүлэх зорилготой гэж буруутгажээ. Тэр 193 гишүүнтэй Ассамблейн индэр дээр зогсож “Одоо ОХУ-ыг зогсоох нь аль улс эхэлж цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай энгийн дрон үйлдвэрлэх вэ гэж санаа зовохоос амар” гэсэн юм. Мөн Зеленский хэлэхдээ хиймэл оюун ухаан гарч ирснээр одоо явагдаж буй зэвсгийн уралдаан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй уралдаан хэмээн тодорхойлжээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс сэтгүүлчдэд хэлэхдээ ОХУ дайныг дуусгахын тулд хэлэлцээний ширээ дээр хангалттай буулт хийхгүй байгаа тул Ерөнхийлөгч Доналд Трампын тэвчээр алдагдаж байна гэсэн юм. Тэр “Хэрвээ оросууд сайн санааны үүднээс хэлэлцээ хийхээс татгалзвал тэдний оронд маш, маш муугаар нөлөөлнө гэж би бодож байна. Ерөнхийлөгч үүнийг тодорхой хэлсэн. Энэ бол байр суурийн өөрчлөлт биш. Харин газар дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байгаа явдал” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо Путлер үхэхээсээ өмнө бууж өгөөд үг дуугүй г�##�аа зогсоо. Яасан дуусдгүй дайн бэ? Ш�##� з�##�хуутай юм.