СПОРТ
С.Минжбаатар эрхээ хасуулсан хугацаандаа тэмцээнд оролцож, дахин гурван жилийн "хориг"-т оржээ

Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монголын тамирчин С.Минжбаатарын эрхийг гурван жилээр хассан байна.
С.Минжбаатар өмнө нь эрхээ хасуулсан байхдаа тэмцээнд оролцжээ. Улмаар түүний эрхийг дахин 2029 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хассан аж.
Сайнхүүгийн Минжбаатар үүний өмнө 2022 оны арванхоёрдугаар сард болсон тэмцээнд S4 бүлэгт хамаарах хориотой бодис хэрэглэсэн. Улмаар тэмцээнд оролцох эрхийг нь гурван жилээр хассан ба энэ хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 31-нд дуусах байв.
Гэвч энэ хугацаандаа ахин олон улсын чанартай тэмцээнд оролцсон үндсэлэлээр дахин гурван жилээр эрхээ хасуулсан бөгөөд powerlifting.sport сайтад энэ талаар мэдээлэхдээ, яг ямар тэмцээн гэдгийг нь дурдаагүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг үхэр вээ.. яасан.. тэр оролцуулж л байдаг дасг�##�жуулагч нар ч тэр