СПОРТ

Бөхчүүдийн чансаа: Улсын арслан Э.Батмагнай 17,200 оноогоор тэргүүлж байна

Монголын Үндэсний бөхийн холбооны "Алтан цом"-ын багийн барилдаанд оролцох боломжтой, өндөр чансаатай бөхчүүдийн нэрсийг танилцууллаа. Чансааны оноог 2024.09-2025.06 сар хүртэлх Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан барилдаануудын даваагаар тооцсон байна.

Тодруулбал, Улсын баяр наадам, Нийслэлийн өдөр, Авто тээврийн 100 жил, Өндөр гэгээний 390 жилийн ой, Төмөр замын баяр, “Нүүдэлчин фестивал 2025”  наадмын  барилдааны оноо нэмэгдэж тооцогдсон аж.

Чансаа оноог:

  1. Улсын арслан Э.Батмагнай 17,200 оноо
  2. Улсын заан Б.Бат-Өлзий 16,000 оноо
  3. Улсын аварга О.Хангай 14,100 оноо
  4. Улсын гарди Н.Өсөхбаяр 12,800 оноо
  5. Улсын арслан Ц.Бямба-Отгон 12,500 оноо
  6. Улсын арслан Б.Орхонбаяр 12,300 оноо
  7. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож 12,200 оноо
  8. Улсын заан М.Лхагвагэрэл 11,250 оноо
  9. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 11,150 оноо
  10. Улсын начин Д.Амарсайхан 9850 оноогоор эхний 10 байранд орсон байна.  

Бөхчүүдийн 2024-2025 оны дэлгэрэнгүй чансааны оноог https://www.devjee.mn/ харах бүрэн боломжтой юм. 

Бөхчүүд тухайн барилдаанд хэд давснаас хамаарч доорх чансааны оноог тооцдог байна.

Улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд:

  • 9 даваа 2000,
  • 8 даваа 1500,
  • 7 даваа 1000,
  • 6 даваа 600,
  • 5 даваа 400,
  • 4 даваа 300,
  • 3 даваа 200,
  • 2 даваа 100,
  • 1 даваа 50, Оролцоо 100 оноог тус тус авдаг байна. Мөн Улсын наадамд дээрх давааны оноог 2 дахин нэмэгдүүлж тооцдог байна.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ган
ган

Эхний 10-т аймгийн арслан цолтой ганц бөх байгаа нь Алтанцоож харин 20 дотор Амг�##�анбаатар Төмөрцоож нар л багтаж байна

АРД
АРД

түрүү бөх жинхэнэ НО-той шүү. Барилдаж байгаа байд�##�, гаргаж байгаа авир яг л допинг хэрэглэсэн бөх. Бөх-Улс төр хоёр с�##�шгүй холбоотой болсон, бөх бол зүгээр бизнес, бохир мөнгө уга�##�т. Баянхөндий �##�тны ордын төслийг саадгүй явуулахад тээг болж байгаа хар массын тархийг угаах зорилгоор нутгийнх нь бөхийг түрүүлэх бүх боломжийг нь бий болгосон байх магадл�##� өндөр. Мөн шоронд орохгүй гэж Эм Си Эс бохир мөнгө угаасан байж болзошгүй ч үйлдэл.

Холбоотой мэдээ

Back to top button