"Ээж нь хадмуудтайгаа маргалдаад хүүгээ нуусан гэдэг худал, эвтэй гэр бүл"

Хөвсгөл аймагт хоёр настай хүү сураггүй алга болоод найман хоног өнгөрлөө. Тухайн үед аав, ээж нь "Сайхан мод" гэх газар түлээний мод бэлтгэхээр очихдоо хүүгээ, таван сартай охины хамт уулын бэлд машиндаа унтуулан үлдээснээр ийн сураггүй алга болсон байдаг.
Гэтэл хүүгийн ээж "10-20 минут болоод ирэхэд нь хоёр настай том хүү сураггүй алга болж, таван сартай дүү нь унтаж байсан юм. Өмнө нь хоёр хүүхдээ машинд нь унтуулаад үлдээхэд том хүү минь дүүгээсээ холдож явдаггүй, дэргэд нь уйлаад байж байдаг байсан. Хэрэв өмнөх шигээ уйлсан бол бид мэдээд хүрээд ирнэ, бас таван сартай дүү нь сэрнэ" хэмээн мэдээлэл өгсөн.
Улмаар эрлийн ажиллагаа найман хоног үргэлжилж байгаа ч ямар нэгэн сураг гараагүй байна. Гэр бүлийнх нь зүгээс "олдохгүй байгаа учир эрлээ зогсооё" хэмээн албаныханд мэдэгдсэн. Улмаар холоос ирсэн алба хаагчид болон сайн дураараа эрлийн ажилд оролцож байгаа иргэдийн буцааж, Хөвсгөл аймгийн онцгой комисс ажиллаж буй.
Эл үеэр "хүүгийн аав архи уудаг байсан. Улмаар ээж нь хадмуудтайгаа маргалдан уурлахдаа хүүгээ нуусан" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.
Энэ талаар ойрын эх сурвалжаас тодруулахад "Хүүгээ хайж буй энэ гэр бүл эв, эетэй. Нөхрийг нь гэр бүлдээ халамжтай, ахуй амьдралдаа зүтгэлтэйг нь харж байснаас архи ууж, агсарч явааг нь бол харж байгаагүй. Хүмүүс хүүг алга болсон өдөр аав нь согтуу байсан, ээж нь хадмуудтайгаа маргалдсаны улмаас хүүхдээ нуугаад, одоог хүртэл гаргаж ирэхгүй байгаа гэх худал мэдээлэл тараагаад байгаа. Ер нь ямар ч маргаан боллоо гэхэд үр хүүхдээ ийн нууж, улс даяар шуугиан тарина гэж байхгүй шүү дээ. Ээжийнх нь хувьд хүүгээ алга болон эхний хоёр өдөр даралт нь ихсэж, бие нь муу байдалтайгаар эмнэлэгт байсан юм шүү дээ. Харин тэр өдөр хэвлэлд мэдээлэл өгөхдөө харьцангуй сэтгэл зүйгээ барьж байна билээ.
Хэдийгээр хүүгээ алга болгосон хос хоёрын хоёр дахь амьдрал ч гэлээ нөхөр нь дагавар хоёр хүүхдэдээ тун сайн ханддаг. Том хоёр хүүхэд нь дотуур байранд амьдардаг учир амралтын өдөр бүр сургуульд нь хүргэж өгч, авна. Хөдөөний айл гэхэд ахуй гэр нь цэвэр, цэмцгэр сайхан айл. Бид хүүгээ олоосой л гэж ихэд хүсэж, хайсаар байна" хэмээсэн юм.
Өмнөх мэдээллийг дараах линкээс унших боломжтой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүмүүс eр нь яасан ч муухай нэгнээ элдвээр бичдэг пад хар сэтгэлтэй болчихсон юм
Salj niilsen asuudaltai l ger bul bh shig bn daa0
Хуцаач чи хар санаатан хол явахгүй шүү
За хэн мэдлээ хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэж хүү гэчихээд том охины зураг тавиад л байсан , хүүхдийг өвөө нь өргөөд авчихсаэ төрсөн эцэггүй бутаж хүүхэд байсан ш дээ бас нөгөө эх нь бас нэг хар юмтай нийлсэн бололтой юм аа даа . Алт ухаж байсан гэж сурв�##�жлагчид өвөө нь яриад байсан мөн оршуулгын газрын ойр очиж нялх хүүхэд машинд эзэнгүй хаяж орхиод мод огтлохоор явсан ч гэх шиг , мөн эх нь жимс самранд яагаад ч юм урьд өдөр нь ганцаар яваад жаахан дүү охиндоо хүүхдээ харуулаад үлдээсэн чинь модонд яваад дүүгээ орхиод явахад нь хүүхэд �##�га болсон ч гэх шиг тэгснээ тэр модонд өргөсөн өвөө нь биш хамтран амьдрагч з�##�уу нь хүүхдийг дүү охинтой нь цуг авч явсан ч гэх шиг гэснээ өас дахиад нэг нчлх хүүхэд цуг авч явсан ч гэх шиг үнэн будлиантай эргэж буцсан мэдүүлэгтэй худ�##� ярьсан сэжигтэй юм аа ! Хүүхэд �##�га болсны даоаа эх нь гэртээ эрүүд саруул инээд �##�даад ирсэн сэтгүүлчид цай унд ярилцлага өгч байснаа одоо болохоор бие нь муу эмнэлэгт ухаангүй бхйсан ч гэх шиг үнэн б�##�иар хэргээс өөрсдийгөө нэр цэвэр авч гарах гэсэн байд�##� харагдаад л нөгөө заасан газар нь огт мөр ч байхгүй хэдэн зуун хүн нохой хайгаад олдохгүй эрлээ зогсоож хотоос тусгай мөрдөгч замд гарангуут гэнэт нэг самарт явсан эмэгтэй �##�га болсон дуудлага ирээд нэг хоноод л ямар нэг хүүхдийн цогцос олдоод л сэжигтэй хэрэг гэж хэн ч үзнэ ш дээ өмөөрөх хэрэггүй ! Нийслэлийн тусгай онц ноцтой хэргийн туршлагатай чадварлаг мөрдөгч шинжээчид л учрыг олж хэргийн зангилааг тайлна даа ! Найдая !
Танай сайт харин ганц сайхан гэгээтэй зүйл бичдэг юм бна. Баярл�##�аа
Сайхан хүү байсан шүү дээ. Яаж байгаа юм бэ. С�##�ж нийлэх байсан юм бол яах гэж хүүхэд гаргадаг юм бэ та нар
Миний бодлоор бол энэ хүүг сүүлд нь авчираад модон доор хийчихсэн юм биш үү? Эрэлч нохой мэдрэхгүй өнгөрнө гэж баймааргүй юм, их л эргэлзээтэй, сэжигтэй, гэмт хэргийн шинжтэй байна шүү! Сайн ш�##�гаарай даа!
угаасаа машинд 1 ч хүүхэд байгаагүй,чулуу хөөлгөж бн .ээжийг баривчилж мөрдөнд хий.