СПОРТ
"Улаанбаатар Амазонс" баг олон улсын тэмцээний анхы хожлоо авлаа

Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн аварга Улаанбаатар Амазонс баг эмэгтэй клубуудын олон улсын тэмцээн “FIBA Women's Basketball League Asia” тэмцээнд оролцож байна. Улаанбаатар Амазонс баг анхны хожлоо Тайвань улсын “Cathay Life” багийн эсрэг хийж 88:82 харьцаатай буулган авлаа.
Тус тоглолтонд:
- Amari Robinson - 30 оноо, 10 самбар, 40 мин
- Kayleigh Truong - 20 оноо, 3 самбар, 40 мин
- О.Хулан - 19 оноо, 6 самбар, 40 мин
- Б. Ариунцэцэг - 13 оноо, 9 самбар, 30 мин гэсэн статистикийг үзүүлсэн юм.
Тайванийн лигийн 16 удаагийн аварга баг, 2025 оны Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн мөнгөн медальт, дэд аварга "Cathay Life Tigers" хүчирхэг багийг манай улсын баг хожиж шинэ түүх бүтээгээд байна.
Ташрамд дурдахад, Улаанбаатар Амазонс баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга БНХАУ-ын “Dongguan New Century Club”-тэй хийж 74-90 ялагдал хүлээгээд байсан юм.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.