Улс төрийн мэдээ
МАН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ гэж товлосон байв.
Харин уг асуудалд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нэг өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хүсэлтийг хүлээж авснаар завсарлага өгч, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Үдээс өмнөх хуралдаан Ерөнхий сайд Г.Занданшатараас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах цагаар үргэлжилнэ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.