СПОРТ

Ч.Ганбатын бүтээл дэлхийн спортын шилдэг гурван гэрэл зургийн нэгээр шалгарчээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо ( AIPS)-ноос зарласан дэлхийн шилдэг гэрэл зурагчдын уралдаанд 125 орноос 1746 бүтээл өрсөлдсөнөөс шилдэг 10 гэрэл зурагны нэгээр Монголын спортын гэрэл зурагчин Ч.Ганбатын бүтээл “Спортын гайхамшигт агшин” төрөлд шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл түүний бүтээл шилдгийн шилдэг гурван гэрэл зургийн нэгт багтжээ.

“Спортын гайхамшигт агшин” төрөлд шилдэг гуравт багтсан гэрэл зурагчин:

1.Ganbat Chuluunbaatar (Mongolia), Before a catch! - Mongolian Sports Press Union

2.Juan Arboleda (Colombia), You set the limits - AFP

3.Zhuang Wu (China), Chinese boxer Xu Can – Xinhua.

Ингэснээр Ч.Ганбат хоёрдугаар сарын 3-нд Унгарт болох AIPS-ийн хуралд уригдан, шагналаа авахаар болов. Тус хурлаар дээрх гурван бүтээлийн аль нь тэргүүлж, аль нь хоёр, гуравдугаар байрт орсныг нь албан ёсоор зарлана.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа юм. Тэрбээр өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ. Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан юм.

Ч.Ганбатын сурвалжилсан тэмцээн:

  • “Хонконг 2009” Зүүн Азийн наадам
  • “Токио 2010” жүдо бөхийн ДАШТ
  • “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам
  • “Парис-2011” жүдо бөхийн ДАШТ
  • “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам
  • “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам
  • “Сочи-2014” Өвлийн XXII олимпийн наадам
  • “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам
  • “Рио-2016” Зуны XXXI олимпийн наадам
  • “Будапешт-2017” жүдо бөхийн ДАШТ
  • “Пёнчан 2018” Өвлийн XXIII олимпийн наадам
  • “Жакарта 2018” Азийн зуны спортын XVIII наадам
  • “Баку-2018” жүдо бөхийн ДАШТ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x