Нийгмийн

Х.Нямбаатар гишүүн “Эрдэнэт” үйлдвэрийн орлогчоор сонгуулийн менежерээ ТОМИЛУУЛЖЭЭ

-ДӨРВӨН ОРЛОГЧ ЗАХИРЛЫГ ТОМИЛЖЭЭ-

УИХ-ын 23-р тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, шинээр бүтэц зохион байгуулалтыг нь хийж буй. Засгийн газраас энэ дагуу үйлдвэрийн захирлыг  шинээр томилно гэж мэдэгдэж байв. Гэвч “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар Х.Бадамсүрэнг улиараан томилох шийдвэр гаргасан билээ.

Үүнээс өмнө Засгийн газаар “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох үеэр Тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хөгжлийн бодлогийн газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг чөлөөлсөн юм.

Тиймээс өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэ бүтцийн дагуу орлогч захирлуудыг томилжээ.

Тодруулбал, 

  • Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх,
  • Эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа
  • Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр
  • Хөгжлийн асуудал хариусан орлогч П.Энхбат

-ТОМИЛГООНД УЛС ТӨРЧИД ХЭРХЭН ОРОЛЦОВ-

Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэр зургаан сарын хугацатай онцгой дэглэм тогтоогоод буй. Энэ хугацаанд үйлдвэрийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, томилгоо явуулах зэрэг шийдвэрийг Засгийн газраас гаргаж явах хуулийн зохицуулалттай.

Тиймээс ч энэ удаагийн томилгоонд У.Хүрэлсүхийн талын гишүүд давамгай эрх эдлэх чигтэй буй. Тухайлбал,

2016 оны УИХ-ын сонгуулиар Х.Нямбаатар гишүүний сонгуулийн менежерээр ажилласан П.Энхбат “Эрдэнэт” ТӨҮГ-ын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар томилогджээ.

Тэрээр 2016 оны сонгуулийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 100 хувь эзэмшилт, охин компани болох “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар очиж байсан нэгэн юм. Гэвч түүнийг  шахаа хийсэн гэх асуудлаас үүдэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь талын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэрээр уг асуудлаараа шүүхдэж, эргэн ажиллаж байсан аж.

Харин Үйлдвэрлэл хариуцсан нэгдүгээр орлогч захирлаар томилогдсон Т.Батмөнхийн хувьд үйлдвэрийн хуучны боловсон хүчинд тооцогдож байна. Өмнөх захирлуудтайгаа ойр байсан гэгдэг Т.Батмөнх нь “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнтэй нэг нутаг юм.

Саяхан хийгдсэн шинэ томилгоон дунд Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр хуучин албан тушаалдаа үлджээ. Тэрээр Орхон аймгийн засаг дарга, намын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн юм. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн орлогчоор томилуулах саналыг аймгийн намаас нь хүссээр иржээ.

 “Эрдэнэт” үйлдвэрийн Эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа нь Х.Бадамсүрэн захирлыг ажлаа авсан үеэс хойш тус үйлдвэрт Санхүү, эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан билээ. Түүнийг МАН-ын нарийн Ц.Бат-Энхийн хүсэлтээр анх “Эрдэнэт” үйлдвэрт ажилд орсон гэх мэдээлэл нам дотор нь яригддаг билээ. Гэвч Х.Бадамсүрэн захирлын ойрын хүн гэгддэг билээ. Саяхан тэрээр “Эрдэнэт”-ийн эмэгтэйчүүдийн холбооны даргаар сонгогдсон улс төрийн амбицтай нэгэн юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button