AP: Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэрээс адуунд хүндэтгэл үзүүлжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр хэлсэн үгс хүн төрөлхтний оршихуйг хамарсан өргөн хүрээний сэдвийг хөнддөг билээ. Мягмар гарагт Азийн нэг улсын төрийн тэргүүн адуунд хүндэтгэл үзүүлж, онцгойлон дурдлаа.
Тэр бол Төв Азийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх бөгөөд “Адуу бол хүн төрөлхтний ахуй, соёл, иргэншлийн салшгүй хэсэг байсаар ирсэн” хэмээн хэлэв. У.Хүрэлсүх ерөнхийлөгч энэ оны эхээр Ерөнхий Ассамблейн санаачилгаар долоодугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгон зарлуулах үйл хэрэгт манлайлжээ. Монголчуудын олон зууны морьт соёлын уламжлалыг тэмдэглэн, уг санаачилгыг дэмжсэнд Ассамблейн гишүүдэд талархлаа илэрхийлэв.
Энэхүү өдрийн ач холбогдол нь адууны хүн төрөлхтөнд үзүүлж ирсэн болон одоо ч үзүүлсээр буй үүргийг олон нийтэд таниулах зорилготой аж. Үүнд хөдөө аж ахуйн ажил, тээвэрлэлт, морин спорт болон аялал жуулчлал багтдаг. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхийд 60 гаруй сая адуу бий. Монгол Улс 3.3 сая хүн амтай ч хүнээсээ буюу 3.4 сая адуутай. “Монгол хүн төрсөн цагаасаа эхлэн морьтойгоо хамт өсдөг” хэмээн У.Хүрэлсүх Ассамблейн индрээс онцолжээ.
Ерөнхийлөгчийн адуунд зориулсан энэ үг нийт илтгэлийн гуравны хоёр орчимд хэлэгдсэн бөгөөд тэрбээр мөн Монголын НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа болон бусад салбарт оруулж буй хувь нэмрийг онцлон дурдсан юм. Түүнчлэн усны асуудал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо болон энхийг сахиулах үйлс дэх оролцоо зэрэг бусад чухал сэдвийг хөндсөн байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
М�##�ын нам яах аргагүй мөн, бусад 9 тэрбум хүн агуу сод оюун ухаант хүнд хүндэтгэл өргөнө.
Монгол Улс 3.3 сая хүн амтай ч хүнээсээ буюу 3.4 сая адуутай..... Ингэж л бичээд байх юм. Зөв бичээч ээ.
Дайн П�##�естин, Гаазын зурвас, Өлсгөлөн, Тах�##� нтр гэж ярь л даа. Юуны чинь адуунд хүндэтгэл үзүүлнэ бас НҮБ дээр шүү. Б�##�ай юм уу хаашаа вм.
Ар Монголын а.лдарт ерөнхийлөгч сайхан үг хэлжээ.Хэн тоохов.Дэлхий ертөнц үймээн самуунд автаад байхад юун адуу м�##�.Өчүүхэн жаахнаа мэдэхгүй элдэв юм хэлж амьтаны доог болох ямар хэрэгтэй юм бэ.
.