Гадаад мэдээДЭЛХИЙ

Алдарт Пак Чан Үгийн “No Other Choice” кино БНСУ-ын бокс оффисыг тэргүүллээ

Алдарт найруулагч Пак Чан Үгийн “No Other Choice” кино амралтын өдрүүдэд БНСУ-ын бокс оффисыг тэргүүлсэн байна. Өнөөдөр /2025.09.29/ нийтлэгдсэн тоо баримтаас харвал тус киног сүүлийн гурван хоног 609 мянган хүн үзсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.09.24/ нээлтээ хийсэн тэрхүү киног нийтдээ 1.73 сая хүн үзсэн гэж БНСУ-ын Кино зөвлөл мэдэгдсэн юм.

Пак Чан Үг “No Other Choice” киног Америк зохиолч Доналд Э.Уэстлейкийн 1997 онд гаргасан “The Ax” нэртэй инээдмийн болон триллер жанрын романаас сэдэвлэсэн байна. Тус кино нь Ман Сү нэртэй хоёр хүүтэй эрэгтэй ажлаа алдсаны дараа амьдрахын төлөө тэмцэж буй түүхийг өгүүлнэ. Ман Сүгийн дүрийг алдарт жүжигчин И Бён Хун бүтээсэн билээ.

“No Other Choice”-оос гадна Японы хоёр анимэ кино БНСУ-ын бокс оффисын шилдэг гуравт жагссан байна. Хоёрдугаарт “Chainsaw man – The Movie: Reze Arc”, гуравдугаарт “Demon Slayer: Infinity Castle Arc” кино тус тус 311 мянга, 116 мянган хүн үзсэнээр жагсжээ.

Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button