СПОРТ
Волейбол: Италийн эрэгтэй шигшээ баг ДАШТ-ий 5 дахь цомоо өргөлөө

Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 32 улсын шилдэг багууд өрсөлдөж, Италийн шигшээ баг аваргын алтан медалийн эзэд болов. Тэд энэ удаа түрүүлснээр ДАШТ-ий тав дахь цомоо өргөж байна.
Тодруулбал, тэд 1990,1994,1998, 2022, 2025 онуудад аварга боллоо. Мөн энэ жил Италийн волейболын эмэгтэй шигшээ баг ДАШТ-ээс алтан медаль хүртсэн.
Харин Болгарын шигшээ баг 1970 оноос хойш анх удаа буюу 55 жилийн дараа финалд шалгарч дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр тэд дэлхийн аваргаас хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ихэрлүүллээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За тэр би хэлээгүй юу .Италийн эрэгтэй хүчирхэг багтай Аргентин таарлаа .Итали түрүүлэх байх ,Польш ,АНУ бас хэцүү чанга том баг .Бөмбөг бөөрөнхий .Гэвч Италичууд түрүүлэх байх гээд
Италийн эрэгтэй эмэгтэй аль ч баг ер нь маш хичээмтгий эрэмгий мундаг бууж өнгө гэж байхгүй .Италийн эмэгтэй Egonu бна гайхалтай. Бразилийн эмэгтэй шигшээ бас маш эрэмгий мундаг бууж өгнө гэж байхгүй гайхалтай