Манай нийтлэлийн мөрөөр: Ажлын байрандаа архидаж, өндөр үнээр хуучин автобус шахах гэсэн дарга нар халагджээ
Манай Eguur news мэдээллийн агентлаг нь 2025.08.25-ны өдөр #1: Онцгой объектод архиддаг онцгүй ёс зүйтэй НУБИЭ ХХК-ийн дарга нар /линк/, 2025.08.26-ны өдөр #2: ₮70 саяын хуучин автобусыг ₮700 саяар НУБИЭ ХХК-нд шахах оролдлого нь бүтэлгүйтсэн Б.Оргил ажлаа өгч, Ц.Цэвээндаш цэвэрхэн үлджээ /линк/ гэсэн цуврал нийтлэл нийтэлсэн билээ.
Энэхүү нийтлэлийн эхний цувралд, Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын газар А.Азбилэг, Бизнес төлөвлөлтийн газрын дарга М.Төгсбаяр, Дотоод хяналтын дарга Ц.Цэвээндаш, Дотоод хяналтын ахлах Г.Бямбадэлгэрэх, Гүйцэтгэх захирлын нарийн бичиг, орчуулагч Б.Анар, Дотоод хяналтын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Оргил нарын ажлын байран дээрээ архидсан асуудал хөндөгдсөн.
Хоёрдугаар цувралд, НУБИЭ ХХК-ийн Худалдан авалтын газраас 700 гаруй сая төгрөгөөр шинэ автобус авахаар зарласан ажилд Дотоод хяналтын зөвлөхөөр ажиллаж байсан Батжаргалын Оргил хамааралтай. "Но"- нь илэрч ажлаа цэвэрхэн өгөөд алга болсон. Түүнд нь, Дотоод хяналтын газрын дарга Ц.Цэвээндаш холбоотой байж болзошгүй тухай хөндөж хүргэсэн.
Тус компанийн 51 хувийг Японы "Жапан Эйрпорт менежмент" ХХК, 49 хувийг "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал" ТӨХХК эзэмшдэг. Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч НУБИЭ ХХК-нд ёс зүйн доголдол, шударга бус байдал, хариуцлагын тогтолцоо алдагдсаны жишээ болоод байв. Газар, хэлтсийн дарга нарын асуудал Гүйцэтгэх захирлын түвшинд хөндөгдөж, ажлаас халах арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Хоёр улсын урт хугацааны менежментийн гэрээгээр хэрэгжүүлж буй Хөшигийн хөндийн нисэх буудлынхаа асуудлуудад ЗТЯ, ТӨБЗГ цаашлаад Засгийн газар хяналтаа тавьцгаана биз ээ.
2025 онд:
2024 онд:












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч компани дотор архиддаг дарга нараар дүүрээд ирэхээр доод шатныхан нь яаж ёс зүйтэй байх вэ дээ
Nogoo shudarga tansag geed yariaad bdag humuus n uuruu ingej arhidaj bval yaaj itgeh ve
Энэ төсвийн мөнгө шамшигдуулсан асуудлыг прокурорт шилжүүлэх хэрэгтэй шударга ёс гэж байгаа бол
Одоо тэгээд бас нэг газар сандал суудал бөглөөл шурганадаа.
Ene nuudel suudal dund ni idej uuhaa boliochee ard tumnii tatvaraar toglood baih yumuu
700 saya gej yu ve erguu yum uu 70 sayiin hogshan avtobus avna ch geh shig
Ene olon japanchuud haraad yu gej bodoj suudag bol mongolchuud ajlaa medehgui archaagui gej doromjlood l baigaa daa
darga nar n hural deer untaj baina ajliin bairandaa arhi uuna iim kompani dampuurah n todorhoi
Хууль хяналтын байгууллагууд дуугүй өнгөрвөл өөрсдөө хариуцлага хүлээдэг болох ёстой шүү
yaj iim humuusiig tomilood bgaa yum be naiz sadan ah duu gej yavaad baina uu
Huvi ezemshdeg japanii companuud ni medehgui gj bodoj bgaa bol tenegtene
УИХ, ЗГ хоёулаа чих далд хийвэл бүр том дуулиан гарна даа япон талд хүртэл шившиг болно шүү
Ene orgil nertei garuudiig bugdiig shalgaj ed hurengiin huraaj horio
yasan ichdeggui archaagui humuus ve ta nar taviad yavuulaach
Хөшигийн хөндийн буудал гэдэг нэр хүндтэй газрыг унагаж дуусгах нээ
ajil hiihgui archi sonsdgoo medehgui darga nart arhi arhi l heregtei yu
Jpn ezemshliin compand iim balai avilgachid ajillaj bga gedeg ner hundiin asuudal
Засгийн газар дуугарч бгаад нэг сайн цэвэрлэлт хийж байж энэ бугшсан орчныг солих ёстой
Ял гэж олигтой өгдөггүй байдаггүй болхооор бүгдл нам намрууу өлөн бөгс цүнхчин дарга долооогч пялдага эр эмгүй хөгшин залуугүй авилгал хулгааа луйвар хиииж хагартлааа баяждаг юм бишүүүү солонгос хужаашиг шудрага шүүүх ялтай бол аль эрт хөгжсөн гэдгэнэ бараг үнэн юмуудааа
Арай л байна. Нам дагасан өлөнгүүдийн суганы үс бөгсний алчуурууд эзэнгүй мэт авирлаж байна дөө
Монголд хууль хэрэгжэхгүй байгаад гол нь тэр хөрөнгө завшигчидад хатуу шийтгэл байхгүй л дахин хулгай хийхээр бэлдэж сууна
Ёстой уран зураг гээч байна даэ
Олон улсын нисэх буудал Японы технологиор ажиллана гэсэн байхгүйэ, бахь байдгаараа. Бүртгүүлэх гэж хэдэн цаг зогсоно, ачаагаа авах гэж авах гэж бас доод тал нь цаг болно, хүлээлгийн танхим нь дүүрэн дэлгүүр, бар, тэгээд талбай байхгүй өргөтгөл хийнэ гэнэ ???
Хөшигийн хөндийд нэг анхаарал тавьна байгаа. Тэнд хэдхэн гэр бүлийнхэн ёстой...
Ажлаа хийж байгаа шүү.
.