#3: Л.Бямбасүрэнгээс 1 их наядын хөрөнгө авахдаа 1.5 тэрбумынхыг бүртгэлгүй “завшсан” нь тогтоогдсон Д.Очирсүрэн ажлаасаа гарчээ

“Монгол - Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК /НУБИЭ/-ийн талаарх цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ.
#1 цувралаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зорчиж ирсэн онгоцны хүзүүвч хоолойг залгалгүй удаж, хариуцлага алдсан дарга албан тушаал дэвшсэн. Мөн нисэх буудлын аюулгүй ажиллагаа алдагдсанаас, хоёр настай хүүхдийн амь нас эрсдэлд орох дөхсөн талаар хүргэсэн.
#2 цувралаар 2020-2023 оны хооронд 9 тэрбум төгрөгийн зөрчил гаргасан нь илэрч, 80 гаруй сая төгрөгийн татварын акт тавиулж, 339 саяын төлбөрт унасан. Үүнийг нь ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд нь мэдсээр байж чимээгүй суугаа тухай сөхөж дэлгэсэн.
Гэтэл энэхүү байгууллагаас манай хоёр цуврал нийтлэлд зориулан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, “Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалаас ирсэн нислэгийн зорчигчийн гүүрэн хүзүүвчийг хоцорч холбосон нь ажилтнуудын хайхрамжгүй байдлаас үүдэлтэй. Бага насны хүүхэд хориглосон тэмдэглэгээтэй хаалтыг давж, нисэх буудлын бүртгэлийн цэгийн ачаа тээшний туузан дамжуургаар нэвтэрч орсон нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас болсон” хэмээн дурдсан байна.
Өөрөөр хэлбэл хэлвэл манай нийтлэлд худлаа мэдээ, мэдээлэл, хэн нэгнийг гүтгэсэн агуулга байхгүй гэдгийг батлав. Үйл ажиллагааны доголдол, алдаа дутагдал гарсан шалтгаан нь компанийн удирдлагуудтай холбоотой бус ажилчдын хариуцлагагүй байдал таарав. Угтаа компанийн удирдлага, ажилчид нэг л байгууллага баймаар. Гэтэл “худал мэдээлэл бичсэн” хэмээн удирдлагаар хангаж чадаагүй буруугаа хэдхэн ажилчид руугаа чиглүүлчхээд “уснаас хуурай” гарах гэж үзээд сууж байна. Үүнээс бид “Япон менежмент” ямархуу ёс зүйтэй ажиллаж байгааг тод харлаа.
Энэхүү байгууллагын тухай асуудал дуусаагүй тул гуравдугаар цувралаа хүргэж байна.
-НУБИЭ ХХК нь ИНЕГ-аас 1 их наяд төгрөг хөрөнгө хүлээн авахад 1.5 тэрбумын 1000 гаруй ширхэг хөрөнгө бүртгэлгүй орхижээ-
Тодруулбал, компани үйл ажиллагаагаа эхлүүлж, гэрээний дагуу ИНЕГ-аас концессын хөрөнгийг шилжүүлэн авах үед төрийн өмч бүртгэлгүй хаягдсан талаар сөхнө.
2019 оны долдугаар сарын 05-нд "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудлын менежмент төсөл" эхэлсэн. Улмаар нисэх буудлын ашиглалт, менежментийн хэрэгжилтийг концессын гэрээгээр Монгол-Японы хамтарсан "Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт" ХХК-нд шилжүүлсэн.
Үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн энэ үед буюу 2019 онд “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь ИНЕГ-аас 1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө хүлээн авчээ. Ингэхэд 1.5 тэрбум гаруй төгрөгийн 1000 гаруй ширхэг хөрөнгийг дунд нь бүртгэлгүй орхисон байна.
Үүнийг зориуд бүртгээгүй юу, эсвэл үнэхээр тэд мэдсэнгүй юу гэдэг нь хачирхалтай.
Тухайн үед ИНЕГ-ын даргаар Л.Бямбасүрэн ажиллаж байж. Харин нөгөө талаас арван хуруу шигээ мэдэж байсан хүн бол НУБИЭ ХХК-ийн сүлжээний ерөнхий инженер байсан Д.Очирсүрэн. Байсан гэдэг нь тэрбээр өдгөө ажилладаггүй, ажлаасаа гараад алга болжээ.
-Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс инженер Д.Очирсүрэнг гэдгийг тогтоосон ч, ажлаа өгөөд алга болжээ-
Төрийн өмчийн 1000 гаруй хөрөнгөөс шамшигдуулаад алга болсон Д.Очирсүрэнгийн хувьд Хөшигийн хөндийг ашиглалтад орохоос өмнө Ашиглалтын өмнөх захиргааны албанд ажиллаж байсан нэгэн. Улмаар нисэх буудал ашиглалтад ороход тухайн алба татаж буугдаж, НУБИЭ байгуулагдахад инженерээр үлдэн ажиллаж байсан. Гэхдээ 2023 оны есдүгээр сарын үес ажлаа өгөөд алга болжээ.
Уг нь 1000 гаруй бүртгэлгүйгээр хөрөнгөөс тодорхой хувийг нь шамшигдуулсан эзэн Д.Очирсүрэн гэдгийг Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтэс тогтоож байсан аж.
Харамсалтай нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй, хохирогч байхгүй гэх шалтгаануудаар тоолгүй орхижээ.
ИНЕГ ч бүртгэлгүй хөрөнгөнийхөө учрыг ололгүй “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт”-д даатгасан аж. Үүний дараа компаний удирлагууд Д.Очирсүрэнг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлөөд явуулжээ.
-Д.Очирсүрэн шамшигдуулсан хөрөнгүүдээсээ НБУИЭ-д буцаан зарж байжээ-
Үүнээс Д.Очирсүрэн хэрхэн хөрөнгө шамшигдуулж байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд хамаарал бүхий “Интернет оф тингс” ХХК-аас эхлээд хэд хэдэн компаниар дамжууландээрх бүртгэлгүй хөрөнгүүдийг “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-нд буцаагаад зарж байсан баримтууд ч байдаг.
6292666 регистрийн дугаартай “Интернет оф тингс” ХХК нь мэдээлэл харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэд бүтэц, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт холбооны кабель шугамын суурилуулалт, засвар, угсралтын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
After service буюу гүйцэтгэлийн дараах үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2018 онд байгуулагдаж байжээ. Гүйцэтгэх захирлаар Ганхуягийн Алтангинж гэх нэр бүртгэлтэй байсныг Эрдэнэболдын Ганбаяр болгон 2021.09.24-нд солиулсан байна. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгчөөр Сэргэлэнгийн Эрдэнэпүрэв, Дашосорын Мөнхдүүрэн, Эрдэнэболдын Ганбаяр бүртгүүлсэн аж.
Тус компани Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлаас зарласан Авто зогсоолын автомат хаалт /Хүндэт зочны танхимын авто зогсоол/-ын 35 сая төгрөгийн тендер зарлагдахад орж, шалгарсан байна.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Энэ мэт үйл явдлууд нь НУБИЭ ХХК-д хариуцлагын тогтолцоо гэж зүйл байдаггүйг тодорхой харуулах бөгөөд Иргэний нисэхийн салбарын бугшсан асуудлууд энэ компанийг ч тойрсонгүй. Засгийн газрын концессын гэрээг хэрэгжүүлэгч НУБИЭ гэх байгууллагынхан хууль үйлчилдэггүй мэт авирлаж байгаагийн бас нэг жишээ ийм.
Дараагийн цувралаар: НУБИЭ-ийг ямар хүмүүс удирдаж, албан тушаал хашиж байгаа талаар болон төр засаг нь яагаад энэ мэт хууль бус үйлдлийг нүдээ аниад өнгөрөөгөөд буй талаар сурвалжлан хүргэнэ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
НЭГДҮГЭЭР ЦУВРАЛААР хүргэсэн #1: Ерөнхийлөгчийг онгоцноос буулгалгүй “гацааж”, хоёр настай хүүхдийг эрсдэлд оруулсан М.Төгсбаяр албан тушаал ахижээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ХОЁРДУГААР ЦУВРАЛААР хөндсөн #2: Хөшигийн хөндийн нисэх буудлынхан 9 тэрбумын зөрчил гаргаж, 339 саяар торгуулах хүртэл Ч.Мөнхтуяа тэргүүтэй ТУЗ-ийнхөн сохор, дүлий явжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...нэг гомдогч гахайгаа мартаагүй ажнн
Л�##�ар юмаа ..MCS--Оджарг�##�ын тхвиул төр ард иргэдийн мөнгийг самарч дуусч бна ш дэн .
Оджарга л чинь Монголын хаан шүү дээ
ИНЕГ ХАРИУЦЛАГА АЛДСАНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨЧ ЭЭ сэр-ОД БАС ХАРИУЦЛГА АЛДСАНАА ХҮЛЭЭЖ УУЧЛАЛ ГҮЙГААЧ ЭЭ
Манай уламжл�##�д бу�####�ас уучл�##� гуйх ёс байдаггүй юм шүү дээ. Завхөн бу�####�ас буруу хайх гэдэг зүйл л байдаг.
Энэ газраар үйлчлүүлж байсан. 00 ороход хогийн сав нь гялгар уутгүй, гарын саван дууссан, арчих цаасан �##�чуур үгүй байсан. Лав япон менежмент ийм байдаггүй байхаа
Uursduu zavaarchixaad Japanuudiig buruutgax geed bainaa daa
Баахан ба�##�ж ба�##�ж япончуудыг луйвардаад буудлыг нь булааж авах төлөвлөгөө юу.
yamar ch barimt notolgooguigeer huniig gutgej l chadahiimaa ene setguulch nertei doloogch nar, songuuli dohoh tusam ulam ih iim doloogch gutgegch nar garch irj jujig uzuulnee saikhan uzeel baihaas
энэ бүх нийтлэл баримт нотолгоотой хариуцах эзэнтэй ингэж бичигдэнэштээ өөрөөр ингэж хэн ч бичиж зүрхлэхгүй. хүүхэд хэн ч нэвтэрдэггүй бараг л 500 хүүнтэй гэрчилгээтэй тусгай зөвшөөрөл сургуулилттай байгууллагаар харж хандуулж хатуу хориотой улсын чанга дэглэмтэй газар 2-хон настэй жоохон хүүхэд яваад орчно гэж би ч одоо хүртэл сэрүүн зүүдлэж байгаа ч юм уу муу хог шаарнууд аа ажлаа хийгээч ээ чадахгүй бол �######�Ж ДАЛДАРЦГАА эх орны минь нэр гутаагсад �######� бөөрөөрөө оролдохоос цаашгүй мэдлэг мэргэжилгүй новшнууд
Хүнийг сайхан гүтгэх юмаа. Очирсүрэн �##�га болсон ч гэх шиг ха ха.....
setguulch nertei unernuud yu gjch gutgj chddgiig xaraa bailgui bugd.
Зүгээр ха�##�тын гэрээ шаачих гэсэн шантаажчин сэтгүүлчид өөр юм байхгүй
Irgeni nisehiin erunhi gazar yagaad rene asuudlaa nuun dargduulj New ulaanbaatar interational airport companyd ogsiin, Ochirsurenteigee niileed japan companyg zaliltsiin bishuu
Энэ өмөөрөөд байгаа өмхий хархнууд бол бүгд эд нарынхаа буянаар ажилд орсон шимэгчид
Neg ih udahgui ta nariig ch gesen zugeer ajil hiilgehgui bolood ireheer ed nariin tuluu end ingej gaslaj bsandaa haramsah bailgui dee
Ямар ч утгагүй юм бичихийн, ядаж сүртэй нэр, зураг, лого ашигласын бол бодитой ул суурьтай бичмээрсэн. Сэтгүүлчээ чадваржуул