УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ирэх оны төсөв ХОЁРТ, МАН-ын даргын асуудал НЭГТ

МАН-ын Бага хурлаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус намын даргын асуудал, түүнийг тойрсон нам доторх агуулгууддаа голчилж, улс төр хийсээр ирлээ.

Намын даргад олонхын санал авсан Д.Амарбаясгалантай холбоотой нүүрсний асуудал сөхөгдөж байгаа талаар Ерөнхий сайд мэдэгдэл хийж, улмаар бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох шийдвэрээ зарлав. Уг асуудлыг УИХ-д танилцуулах бөгөөд товыг нь Д.Амарбаясгалан гаргана. Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үеэр АН бүлгээрээ танхимыг орхиж гарлаа. МАН-ын дотоод асуудлыг УИХ руу халдаахгүй байлгахад хамгийн чухал үүргийг уг нь гүйцэтгэх ёстой нам ийм дүр үзүүлэв.

ХҮН нам бол эл үйл явдлуудад бүр унтаарч орхисон.

Ерөөс МАН-ын дотоод асуудал ингэтэл дэвэрч байх үед гээгдэж буй хамгийн чухал агуулга бол Монгол Улсын ирэх оны төсөв. УИХ-ын гишүүд ч анхаарах сөхөөгүй болчихлоо. Нөгөө олон нийтийн өмнө хэлэлцүүлэн, санал авч Ерөнхий сайдын санаачилгаар нээлттэй төсөв болгосны хэрэг ч гарахыг байчхав.

Тэр тусмаа ирэх оны төсөвт олон нийтийн зүгээс  “Эрүүл мэндийн салбарын төсвөө нэмэгдүүлээч” гэсэн санал, шаардлага өндөр байсан бөгөөд яг энэ цаг үед УИХ-ын байнгын хороодоор “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв”-ийг хэлэлцүүлж буй. Гэтэл улс төрийн энэ эх адаггүй талцал дунд хамгийн чухал төсвийг хэлэлцэх нэрийдлээр “оромдох” вий.

Ном журмаараа бол УИХ-ын жилийн төсвийн төслийг хэлэлцэн  11 дүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Гэтэл төсөв хэлэлцээд сарын хугацаа өнгөрөхөд МАН өөрийн намын даргын асуудлаа нэгдүгээрт тавьж, УИХ-ын чадамжийг улам сулруулж байна. Чуулганы танхим ч хоосорч, гишүүд ордон дотор нааш цааш гүйлдэх нь л ихэслээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МИНИЙ АХ АУГАА ИХ УЛИН ХУЦАГЧ ББАБАРТАН ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА БАРИАРАЙ ГЭЖ МАШ ЧАНГА ОРИЛДОГ ГЭЖ НЭГ УДАА ОРИЛОГНООД БАЙСАН ТЭР ҮНЭНИЙГ ӨЧЖЭЭ.ЭРХ МЭДЛЭЭ ХАЛГАЛЖ ӨЧҮҮХЭН ЭРХ АШГАА ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ УЛНЫ МАНИЙГАА БҮҮР ДЭВСЛЭЭД ТАВИХГҮЙ БАЙЖ ИНГЭЖ ГАЧААЛДАЖ БОЛДОГ ЮМ УУ? АМАРБАЯСАГЛАН ҮНЭХЭЭР ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИН АЛУУРЧИН МӨН ЮМ БОЛ ӨӨРӨӨ УХАМСРААРАА НЭГ ХУДАГТ ОЧООД ХЭВТЭЭЧ АЦ МИНЬ

Зочин
Зочин

80-аад оныхон гэж шун�##� ихтэй үеийнхэн гарч ирж хамаг юмсийг самарч байна даа. Хаана �##�ь хүрч зогсдог юм бол доо.

Холбоотой мэдээ

Back to top button