НИЙГЭМНийгэм мэдээ

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө

Энэтхэг улсад ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болно.

28 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөхөөр “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Тус тэмцээнээс шалгарсан эхний 12 багт ирэх оны ДАШТ-д оролцох эрх олгох юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button