Хууль сахиулагч Б.Энхбаяр Үндсэн хууль зөрчинө гэдгээ зарлалаа
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр хэвлэлүүдэд өгсөн мэдээлэлдээ “Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө” хэмээн хэлэв.
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд эх орноос нь хөөх гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин эсрэгээрээ Үндсэн хуулийн 15-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно” гэж заасан байдаг.
Эх орноосоо хөөгдсөн бус өөрсдөө эх орноо орхин гадаад улс руу гарсан кэйсээр харвал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах эрхээс Засгийн газар татгалзаж “Монголын зэс корпорац”-д давуу эрх олгосон хэмээн буруутгагдан, яллагдагчаар татагдсан. Ингэхдээ эл асуудлыг УИХ-аар оруулан хэлэлцүүлээгүй гэдэг хариуцлагын босгонд тэр бүдэрч өдгөө АНУ руу гарчихаад буй.
Харин “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал “Тавантолгой – Гашуунсухайт” төмөр замын ерөнхий захиалагчаар гарын үсэг зурж, Богдхан төмөр замын асуудлыг дуулиант нүүрсний сонсголын үеэр ярихаас өмнө Малайз улс руу хил даваад гарчихсан жишээ бий. Тэднийг эргүүлэн авчрах нь хуулийн байгууллагуудын үүрэг.
Хэрэвзээ энэ агуулга нь улс төрийн шийтгэл үзүүлэх цөллөг юм шигээр тайлбарлагдаж буй бол НҮБ-ын Хүний эрхийн олон талт пактуудад гарын үсэг зурж, нэгдсэн Монгол Улсын хувьд бүр ч боломжгүй төдийгүй хоцрогдсон, бүдүүлэг арга хэлбэр болж таарна.
Өөрөөр хэлбэл Монгол Улс өөрсдийн төрт ёсны Үндсэн хууль, түүнийгээ хэрэгжүүлэн сахиулдагын хувьд энэ нь биелэгдэшгүй.
УИХ-ын гишүүний “Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлж, төрийн эрх ашгийг дээдлэн, ард түмэндээ үнэнчээр зүтгэнэ” гэсэн тангарагаа Б.Энхбаяр зөрчинө гэсэн үг.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсны, мөн одоо томилогдох асуудал нь хөвөрч байгаа энэ цаг үед Үндсэн хуулиас давсан эрх мэдэлтэй мэтээр зарлан тунхаглаж буй нь улс төрийн түүхэн дэх хамгийн болчимгүй үйлдэл болж байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол зүгээр л нүүрсний хулгайчдын арьсаа хамгаалах гэсэн эс үйлднхүйн үйлдэл. .
Иргэнийг биш хулгайчийг хөөнө гэсэн
занданшатар намын дарга болж чадаагүй тул засаг унахаас өмнө амжиж тоглолт хийлээ
эх орныхоо баялагийг луйвардаж баяжсан этгээдүүд хэзээч эх орондоо амьдрах, цаашилбал бүүр үхсэн хойнооч эх орондоо ясаа тави эрхгүй.
Шалгахад хүрвэл өөрснөө гараад зугтаажихна
Улс төрч хүн, хүн ёсонд баймгүй гүтгэлэг хийж байна. Намын даргын өрсөлдөөний дундуур хүн алсан, нүүрсний хулгайч гэж гүтгээд, сайдын суудлаар шагнуулж байна. Зандка ч олигтой хэтийн шатрын стратеги нүүдэл алга. Нүүдлийг ажихад мунаг, ухаан муутай стратеги байгаа нь Еөкөөс гардаг л араншин. Энэ өндөр залууд эр хүний өчүүхэн ч чанар алга. Хажууд нь муу лайвчин Мөнх-Эрдэнэ хамаагүй дээр санагдаж байна. Бүгд тарвал таарна. Шинэ сонгогдсон гишүүдээр улсаа удирдуулья.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Бараг л төрийн эргэлт хийнэ гэх нь холгүй байх шив. Мань эр өдий насны, улс төрд бас ч хэдэн жил явчихсан, хуульч хүн гэхэд юун ч эмоцирхог юмбдээ. Ямар попрохоос цаашгүй Лодой мэтийн сэтгүүлч банди нарын нэг байгаа биш дээ
Nuurschid uhlee kk mungu bgaad bdag alban tushaal bgad bdg daanch uneni umnu ter ni yamr ch hereggu bolloo
ПҮҮХ БААХАН ИРГЭДИЙГ МИНЬ ЭХ ОРНООС ХӨӨХ НЬ ЭЭ...