Гадаад мэдээДЭЛХИЙ

Дидди дөрвөн жилийн хорих ял сонслоо

Баасан гарагт /2025.10.03/ АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Кумбс буюу Дидди хүний биеийг үнэлүүлэхээр тээвэрлэсэн хоёр зүйл ангиар дөрөв гаруй жилийн хорих ял сонссон байна. Шүүгч түүнийг үерхэж байсан хоёр эмэгтэйгээ олон жилийн турш хүчирхийлснийг буруушаан ялыг нь оноожээ.

Тэрбээр 2024 оны есдүгээр сарын 16-нд баривчлагдсанаасаа хойш Бурклиний хорих төвд хоригдсон. Тэрхүү хугацааг хасуулаад 3 хүрэхгүй жилийн дараа суллагдах боломжтой. Долоодугаар сард Дидди хүний биеийг үнэлүүлэх зорилготой тээвэрлэсэн хоёр зүйл ангид буруутай нь тогтоогдсон. Тэр эдгээр хэргийнхээ төлөө 20 хүртэлх жилийн хорих ял сонсох магадлалтай байсан юм. Тангарагтны шүүх түүнийг хамгийн хүнд зүй ангиудад буруугүй гэж үзсэн билээ. Хэрвээ тэр буруутай нь тогтоогдсон бол бүх насаараа хоригдох ял сонсох байсан Диддигийн хэрэг АНУ байтугай дэлхий даяар олны анхаарлыг татсан билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Dide
Dide

2028 онд уулзая. Ахаа

Холбоотой мэдээ

Back to top button