Эрх баригч намын дарга тодорч, Японы ерөнхий сайдаар анх удаа эмэгтэй хүн сонгогдож магадгүй болов

Японы эрх баригч Либерал Демократик намын (LDP) шинэ даргыг тодруулах өрсөлдөөн өнөөдөр /2025.10.04/ боллоо. Либерал Ардчилсан намын даргаар эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаичи Санаэ сонгогдсон байна. Ингэснээр Япон улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болж магадгүй аж.
Ерөнхий сайд парламентын олонхын дэмжлэгээр ажилладаг тул Либерал Демократик нам дотооддоо парламентын гишүүдийн саналыг илүү жинтэй байхаар дүрмээ тогтоосон байна.

Одоо тэр парламентын санал хураалтад оролцоно. Доод болон Дээд танхим хамтран Японы Ерөнхий сайдыг шийдвэрлэдэг. Эрх баригч эвсэл одоогоор аль ч танхимд олонхгүй байгаа ч сөрөг хүчний намууд нэгдэх эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв Такаичи энэ санал хураалтад ялбал Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болж, түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.