Трамп Газын зурвасыг бөмбөгдөхөө зогсоо гэсэн ч Израилын цохилтоор 36 хүн амь үрэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.10.03/ өөрийн сошиал хуудас дээрээ нийтлэл оруулахдаа Газын зурвасыг Израил бөмбөгдөхөө яаралтай зогсоох хэрэгтэй гэсэн юм. Трамп ийм шаардлага тавьснаас хойш Газын зурвас Израилын цохилтын улмаас 36 хүн амь үрэгдсэн байна.
Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ бүс нутаг дахь цэргүүдэд нь эрсдэл учруулж байсан Хамасын дайчдыг онилсон гэжээ. Мөн цохилтын улмаас хүмүүс бэртэж, амь үрэгдсэн гэх мэдээллүүдийг шалгаж байгаа хэмээсэн юм. Тус улсын зэвсэгт хүчин Хамастай холбоогүй энгийн иргэдэд учруулсан аливаа хохиролд харамсаж байгаа гэжээ. Харин Хамас мэдэгдэл гаргахдаа бөмбөгдөлт явуулж, үй олноор хядсан аллага үргэлжилсээр байгаа нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху худал хуурмагийг илчилж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.