Нийгэм мэдээ

Багш нар цалин нэмэхийг шаардаж, өдөр бүр жагсана

Хоёр сарын өмнө буюу долоодугаар сараас эхлэн багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж эхэлсэн. Салбар яам уг асуудлыг хэлэлцэж, П.Наранбаяр сайд багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэж хэлсэн. Энэ хүрээнд Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажилласан.

Тэд шийдвэрээ наймдугаар сарын 30-ны дотор эцэслэж, танилцуулна гэсэн ч танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл цалин нэмээгүй. Тиймээс багш нар жагсаал зохион байгуулж буй.

Тодруулбал, одоогоос хоёр долоо хоногийн өмнө төв талбайд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос жагсаал зохион байгуулсан. Гэсэн ч үр дүнд хүрээгүй тул өдөр бүр 11-15 цагийн хооронд жагсахаар болжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button