П.Сайнзориг vs Б.Жавхлан: Макро эдийн засгийн тоонууд дээрх тэдний зөрүүтэй байр суурь

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар мэдээлэл хийхдээ эдийн засгийн зарим статистикийг буруу мэдээлдэг гэж онцолсон. Үүний дараа Сангийн сайд Б.Жавхлан гарч ирж, хариу мэдэгдэл хийлээ.
Тэдний хэн нь, аль сэдвээр хэрхэн ярьсныг харьцуулан үзүүлье.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг
Валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар буюу "Бараг 6 тэрбум ам.долларт хүрлээ" гэж мэдээлсэн. Үнэндээ гадаадаас босгосон бондууд болон арилжааны банкууд дахь валютын нөөцийг нийлүүлж, эвлүүлээд энэ дүнг хэлж байгаа юм. Валютын цэвэр нөөц хэдийнээ хасах дүн рүү орсон шүү. Тиймээс 1 тэрбум ам.долларын оффтейк гэрээг "Эрдэнэс Тавантолгой"-гоор дамжуулан шинээр байгуулах гэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан
Валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар байна. Монголбанканд итгэхгүй бол бид юунд итгэх билээ.
Төсвийн хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт, санхүүжилт бүгд зогссон. Эдийн засаг ямархуу хэмжээнд доройтож элгээрээ хэвтсэнийг хараарай. Төрийн сангийн данс улайчихсан. Цалин тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрчихсэн.
Төрийн сангийн бүх үйл ажиллагаа хэвийн байна. Энэ жилийн төсвийн гүйцэтгэл 50 гаруй хувьтай явж байна.
ОУВС-гийнхан ажиллаад, манай улсыг дефольт зарлахад бэлэн, хөтөлбөрт орох шаардлага хангасан гэдгийг хэлсэн байна.
Жилд хоёр удаа ОУВС-гаас ирж ажилладаг. Сая ирэхдээ ямар нэг эрсдэлтэй зүйл, өр төлбөр байхгүй гэж дүгнээд хоёр долоо хоногийн өмнө явсан. Ирэх долоо хоногт би ОУВС-гийн намрын хуралд явна. П.Сайнзориг гишүүн тийшээ өөрөө яваасай. Монголыг олон улсад яаж харж байна гэдгийг өөрөө үзэг, хараг.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zasag ogtsruulah geed hudlaa yariad bj boldog yumuu?...hariutslaga ene ter huleedeggui yumuu?
Сэтгэгдлээ кирилл Монгол үсгээр бич ! !
Zasagaa ogtsruulah geed hudlaa gurduud bj boldog yumuu??? Hariutslaga ene teree tootsdoggui yumu???
Энэ нэг эргүү ПОРОРО зүгээр зайлаа
Иргэд нь дүн өвлийн хүйтэнд сар жагсаад огцруулах тухай яригдаж байхад энэ хэд маань дарга болж чадсангүй гээд засаг огцруулах тухай ярьж байдаг. Уул нь нам дотроо учираа олоод явахгүй дээ. Тоглоом тоотой нь дээр гэдэгсэн.
Сайнзориг Жавхлан хоёрын хэн нь яг үнэн хэн нь яг худлаа яриад байгааг илрүүлэхийн тулд ... сонгууль хэрхэн хийсэн сонгуулийн хороо болон Хятад эзэнтэй Оджаргал Сүхбаатарын Батболд нараас хэн хэн хэдэн төгрөгийн хандив нэртэй хээл хахууль авсныг ..өнгөрсөн жилүүдэд зөвхөн нүүрс алт газрын элмeнтүүдээ газрын тосоо ямарч татваргүй урагш нь зөөсөөр.. ганц ч үйлдвэр бариагүй зэргээ тооцвол энэ засгийн газар У.Хүрэлсүхтэйгээ хамт огцрох нь зөв.
Монголчууд бид ямарч чадамжгүй боловсроогүй ёс суртахуунт хүмүүжилгүй У.Хүрэлсүх Занданшатар Батцэцэг Д.Ганбат Н.Учрал Ц.Туваан Б.Жавхлан Г.Дамдинням Х.Ганхуяаг Д.Батлут Б.Бат-Эрдэнэ О.Батнайрамдал Н.Батсүмбэрэл нараас хурдан салах л хэрэгтэй байна
Нэг өгүүлбэрээр бичвэл
Үхсэн МАН ыг тарахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Монголчууд бид 《МОНГОЛ 》 гэсэн нэг
《Нам》тай маш хурдан болж улс орныхоо хөгжлийг ард түмнийхээ амьдралыг сайжруулах нь чухал.