Гадаад мэдээДЭЛХИЙ
Францын Ерөнхий сайд Засгийн газраа танилцуулаад хэдхэн цагийн дараа огцорлоо

Францын Ерөнхий сайд Себастьян Лекорну ажлаа хүлээн авснаас 26 хоногийн дараа буюу Засгийн газраа танилцуулснаас хэдхэн цаг өнгөрөөд ийн огцорсон байна. Тэрбээр өнөө өглөө /2025.10.06/ Ерөнхийлөгч Эммануэль Макронтой нэг цагийн турш уулзсаны дараа Элисейн ордонд Лекорну ажлаа өгч буйгаа зарлажээ. Тэр энэ үйл явдлаас хэдхэн цагийн өмнө засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулаад байсан юм.
Тус улсын парламент дахь хэд хэдэн намын бүлэг Лекорнугийн Засгийн газрын бүрэлдэхүүн өмнөх Ерөнхий сайд Франсуа Байругийнхаас нэг их өөрчлөгдөөгүй хэмээн шүүмилжсэн юм. Байру ажлаа хүлээн аваад жил гаруй хугацааны дараа төсөв батлах асуудлаас болж огцорсон билээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.