Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний хувиар Ухаа худгийг үргэлжлүүлэн хөндөхөөр шийджээ

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ухаа худгийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Түр хороо байгуулах тогтоолын төслийг санаачлахдаа 32 гишүүний дэмжлэгтэйгээр УИХ-ын даргад өргөн барина. Тогтоолын төслийн албан бланк хийгдсэн бөгөөд гарын үсэг цуглуулах ажил эхэлсэн байна.

Уг тогтоолд,

  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаа худаг тусгай зөвшөөрлийг ашиглаж байгаа үйл явц хуульд нийцэж буй эсэх
  • Тавантолгойн бүлэг ордод хамаарах оффтейк гэрээнүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх
  • Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Ухаа худгийн орд ашиглалтын мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийх гурван зорилготой гэж бичжээ.

Энэ өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын хөдөлгөсөн мега төсөл болох - Гашуунсухайтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг нэхэн шалгана гэж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг цуглуулж яваа. 32 гишүүн дэмжвэл тэд түр хороо байгуулна.

Мөн зэрэгцээд УИХ-ын даргыг огцруулах бичиг Д.Энхтүвшин гишүүн дээр, Ерөнхий сайдыг огцруулах бичиг П.Сайнзориг гишүүн дээр тус тус явж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын онцгойлон хөндөөд, удалгүй огцорсон сэдэв нь Ухаа худаг. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар ч уг асуудлын араас явна гэж шийдсэн бололтой.

Мөн эдгээр улс төрийн өрнөл дунд санаачилснаас харахад, Ухаа худгийн сэдэв өнөөгийн улс төрд одоо хэр нөлөөтэй байгааг илтгэж болох юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ганбат
ганбат

баярмаа гэгч жудаггүй авгай УИХд эм си эсийг төлөөлж суугаа тул эргүүлж татагдах болзлоо хангасан ард иргэд гарын үсэг цуглуулья

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

Жудаггүй Бажаа Монголд хорлонтой шимнус гарчээ

Зочин
Зочин

Золбин Данхыг �######�уулъя аа

Жаамаа
Жаамаа

Монгол улсын үндсэн хууль д �##�ьнэг мафи төр засаг удирдах ёстой гэсэн за�##�т байдаг юм уу, монголын бүх улс төрийн хүчнийг ганц байгууллага мөнгөөр угжих нь мафи биш гэж үү тэхээр гол нь тэр мафийг устгах ёстой наад т�##�ын Мафийн угаадас долоогч гөлөгнүүд юу ч биш ээ

Зочин
Зочин

энэ харанхуй орлогоо нотлож чадахгүй яваа шоронд нь хий!! Монголын төрд ийм харанхуйчуудыг бүү ойртуул!! Дүүрэн байгаа боловсролгүй, ёс зүйгүй, биеэ үнэлэгчидээ �######�уулья!

Зочин
Зочин

Оджарг�##�ыг нухчихв�##� бүх хэрэг шийдэгдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button