Гадаад мэдээ

Сингапур Монгол Улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулжээ

Монгол Улс Сингапуртай нүүрстөрөгчийн хийн худалдааны гэрээ байгуулсан хамгийн сүүлийн улс боллоо гэж The Straits times мэдээллээ.

Монгол Улстай байгуулсан энэхүү гэрээ нь Бүгд Найрамдах Улс 2023 оноос хойш эцэслэн байгуулсан 10 дахь гэрээ юм. Сингапур Монгол Улстай нүүрстөрөгчийн зээлийн гэрээ байгуулах хэлэлцээ аравдугаар сарын 6-нд болж, Сингапурын Тогтвортой байдал, байгаль орчны сайд Грейс Фу, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батбаатарын Батбаатар нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү хоёр талт гэрээний хүрээнд Сингапурын Засгийн газар болон нүүрстөрөгчийн татвар төлөх ёстой компаниуд Монголоос нүүрстөрөгчийн зээл авах боломжтой болно. Нүүрстөрөгчийн татвар гэдэг нь нүүрсхүчлийн хий болон бусад хүлэмжийн хий ялгаруулах зөвшөөрөл юм. Уг зөвшөөрлийг ихэнхдээ цахим хэлбэрээр олгодог.

Эх сурвалж: The Straits times

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button