СПОРТ
12 настай Т.Адишаа Дэлхийн цомд түрүүлэв

БНХАУ-д болсон өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Баянгол дүүргийн усанд сэлэлтийн сургалтын төвийн тамирчин Төгсжаргалын Адишаа түрүүлжээ.

30 орны 1200 гаруй тамирчин оролцсон тэмцээний 15 хүртэлх насны ангилалд алтан медаль хүртсэн тэрбээр 12 настай. Өөрөөсөө гурван насаар ах тамирчидтай хурд сориод түрүүлсэн Т.Адишаа тус тэмцээний бага насны ангилалд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов.

Тэрбээр тэмцээний үеэр +3 хэмийн хүйтэн усанд сэлсэн гэнэ. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч түүний багш нь өвлийн болон мөстэй усанд сэлэлтээр хичээллэн, тэмцээнд оролцдог Монголын цорын ганц тамирчин Ш.Даваадорж.

Тэрбээр шавиа хоёр жил бэлтгэл хийлгээд Дэлхийн цомд сойжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.