НИЙГЭМНийгэм мэдээ

Өвчтэй хүүхдийн зураг ашиглан 400 иргэнээс мөнгө авч, мөрийтэй тоглосон этгээдийг илрүүлжээ

Бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иргэн Б нь өвчтэй хүүхдийн зураг, мэдээллийг ашиглан хуурамч фейсбүүк хаягнаас хандив, тусламж хүссэн утга бүхий худал зар мэдээллийг нийтлэн өнгөрөгч наймдугаар сараас эхлэн 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглож байсныг тогтоожээ. Хэргийг одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Залилагч нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхдээ өвчтэй хүүхдийн зураг, мэдээлэл олж цахим сүлжээнд байршуулж элэг нэгт монголчууд минь туслаач, сайхан сэтгэлийн үзүүлт шар тос, таны өнөөдөр тусалсан үйлийн буян эргээд бороо мэт асгарна гэх мэт уянгын халилтай үг ашигладаг байжээ. Ингэснээр өдөрт 200-300 мянган төгрөг олж, даамжирсаар өөр өөр хүмүүсийн зураг мэдээллийг ашиглан наймдугаар сараас хойш нийт 400 гаруй хүнээс мөнгө авсан байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөгийн муу луйварчны хамгийн гол жигшүүрт нүгэл нь олон түмний өрөвч нинжин сэтгэл дээр тоглож, дараа нь жинхэн тусламж хэрэгтэй өвчин зовлон тохиолдсон нэгэнд гай болж байгаа явд�##� юм.

Иргэн
Иргэн

Энэ Батбаатар гээд данс тавиад баахан хандив гуйгаад байсан хүн мөн байна даа. Ашгүй баригдаж

АНХААР
АНХААР

ҮҮНЭЭС ХОЙШ СЭРЭМЖИЛ, ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛОВ, СҮҮН СЭТГЭЛ РҮҮ ЧИНЬ ШАЛБААГ ЦАЦАЖ ХАШРААЖ МЭДНЭ. ТЭГЭХЭЭР ТАНИХГҮЙ МЭДЭХГҮЙ ЮМАНД БОЛГООМЖТОЙ БАЙЦГААЯ АРДУУДАА!!!

Zochin
Zochin

Пээ бузар !! Ичээч муу луйварчид .Цагаандаа гарсан луйварчид .Ийм муухай луйвар турк улсаас ирсэн монголчууд хийгээд байдаг гэсэн ,Ганц нэг урлагийн гэх монгол хүмүүс ч энэ ийм з�##�иланд хамтардаг гэсэн .Хэн нэгнн өвчтэй хүүхдийн эсвэл эр эм том хүний зураг эсвэл өвчтэй настны зургийг ашиглан шейрлээрэй шейрлээд өгөөрэй гээд байдаг гэсэн тэгээд их уянгын х�##�илтай намтар бичин хандив гуйж тэгээд өөрсдөө завшаад авчихдаг гэсэн

Зочин
Зочин

ЯВУУЛЖ ДЭЭ

Зочин
Зочин

Ямар арчаагүй муу новш бэ.Шоронд нь хатааж ,банди болгох хэрэгтэй. Бусад өвчин зовлонтой хүмүүст гай боллоо.Үйлийн үрээ эдэлнээ. МУУ НОВШ ЧИНЬ.

Холбоотой мэдээ

Back to top button