СПОРТ

Антонио Мартинез: "The MongolZ" багийнхан болон нийт үзэгчдээс уучлалт хүсэж байна

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 22 дахь улирал үргэлжилж байна. Тэмцээний хоёрдугаар шатны ээлжит тоглолтууд үргэлжилж байна.

Өчигдөр "The MongolZ" багийнхан "Gentle Mates"-тай тоглож 2-0 гэсэн харьцаатай хожсон. Өчигдрийн тоглолтын үеэр "Gentle Mates" багийн тоглогч Антонио Мартинез буюу "Martinez" "The MongolZ"-ийн тамирчдыг "Jackie Chan" гэсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.

Энэхүү явдлын дараагаар тэр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "The MongolZ" багийнхан болон нийт үзэгчдээс уучлалт хүсжээ.

Тэрбээр, "Саяхан The MongolZ-той хийсэн тоглолтын үеэр хэлсэн үгэндээ би чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Миний хэлсэн зүйл огт зохисгүй байсныг ойлгож байна. Хэдийгээр бид өөр соёл иргэншилтэй түүнийгээ дагаад, хэлдэг үгнүүд маань өөр. Гэхдээ үүнийг шалтаг болгомооргүй байна. Өөрийнхөө алдааг сайн ойлголоо. Би арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах өнгө аясаар хэлээгүй юм. Мөн The MongolZ баг болон тэднийг дэмждэг хүмүүсээс дахин уучлалт гуйя. Мөн би хэлсэн үгнийхээ хариуд, баг клубээсээ зохих ёсны шийтгэл хүлээж авахдаа бэлэн байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene Angry Daraad baigaa humuus oilgomoor yumaa sayhan manai Blitz hurtel iimerhuu asuudld oroodl ywj bsn iimerhuu asuudal e-sport d hewiin l zuil shuu manai bagiin hunii helsen zuw ailiin bagiin helsen yum buruu gdg bodoltoi baimaargu bnshuu

Зочини
Зочини
Reply to  Зочин

Донгос чи.

Зочин
Зочин

Gue tegeed Jackie Chan chini yg hytad bish mongol tsustai shuu dee, uvuu ni mongol hun baisan baihad ingej ih sensatslah ni ymar hereg baiv l gej

Зочини
Зочини

ЭНЭ ЗАЛУУ АНХНААСАА Л НҮДЭНД ХҮЙТЭН ЦАРАЙТАЙ ОНЦГҮЙ ХҮН ШИГ ХАРАГДСАН. КОМ- НЫХАА ДЭЭГҮҮР МАНАЙ ХЭД РҮҮ ШООЛСОН ЯНЗТАЙ ХАЖУУДАХДАА НЭГ ЮМ ХЭЛЭЭД Л ИНЭЭГЭЭД СУУГААД БАЙСАН. БИЕЭРЭЭ ДҮҮРЭН ШИВЭЭСТЭЙ ХАР ТАМХИНД ДОНТОГЧ Ч БАЙХ МАГАДЛАЛТАЙ ХҮН БАЙНА. ЗОРИУД АЗИУДЫГ ГАДУУРХСАН ДЭЭРЭНГҮЙ ӨНГӨ АЯСТАЙ ХЭЛЖ БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ. JAKHIE CHAN- НЫ НЭРИЙГ МАРЗАГНАЛДАА АШИГЛАСНААРАА УГ ЭЗНЭЭС НЬ ДАВХАР УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ. АЛДАРТАЙ ЖҮЖИГЧНИЙГ БАС ДОРД ҮЗДЭГ НЬ МЭДРЭГДЭЖ БАЙНА.

Зочинолдо
Зочинолдо
Reply to  Зочини

өөрт нь муу юм хийгээгүй байхад бусдыг дор үзнээ гэдэг өөрийнхөө байр байдлыг л хир доошоо хүн бэ гэдгээ л харуулж бн.өчүүхэн хүмүүсийн л зан

Зочинолдо
Зочинолдо

жэки чан яасийн мундаг жүжигчин гэсэн байнашд харин ч сайхан

Холбоотой мэдээ

Back to top button