"Намайг байнга дагаж буй автомашинуудын дугаарыг шалгуулахад хуурамч гэдэг нь тогтоогдлоо"

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өөрийг нь хуурамч улсын дугаартай автомашинууд хоёр долоо хоногийн турш дагаж, хууль бус гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн хоёр долоо хоногт үл таних хүмүүс, миний баримтжуулж чадсанаар есөн автомашин өдөр шөнөгүй даган мөрдөж байна. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвд дугааруудыг нь шалгуулсан. Эдгээр дугаар дээр ямар ч машин бүртгэлгүй байна гэдгийг албан бичгээр надад мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл хуурамч дугаартай машинууд дагаж байгааг ойлгож авлаа.
Үүнийг би Оюу толгойн хянан шалгах түр хороотой холбож ойлгохоос өөр аргагүй.
Улбаалаад парламентын үйл ажиллагаанд халдсан, түр хороонд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон явдал гэж харж байна.
Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд би хандана” гэлээ.
О.Батнайрамдал автомашины есөн дугаар үзүүлсэн юм.
Оюу толгойн асуудлаарх хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, “Онтрэ”-гийн лиценз дээр даруй хэлцэл хийхийг шаардан, холбогдох баримт мэдээллүүдийг дэлгэн тавьж байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Замын цагдаа ажлаа хийгээч түгжрэл нэмээд байхгүй дугаараар
Баярцогт Баяр нар ч бас л эвгүй өвгөчүүл дээ
Батнайрамд�##�ыг гадна дотны мафи Оюу толгой яриад байна гэж дагаж байх магадл�##�тай.
Өө тэгнээ бие хамга�##�агч аваарай
Одоо цагт хэцүү болсон цаг шүү
Батнайрамд�##�
Тэнэгтдэг байшдээ.Гүйцэтгэх ажиллагаа хийвэл та мэдэх ч үгүй.Яах гэж ингэж өөрийгөө дөвийлгөдөг юм бэ.
энэ дуракыг хэн тоож дагах юм сэтгэц нь эрүүл л бгаа да