Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ: Украинд энх тайван тогтоох хэлэлцээ эрчээ алдсан

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков лхагва гарагт /2025.10.08/ хэлэхдээ Украинд энх тайван тогтоох хэлэлцээ эрчээ алдсан хэмээжээ. Оросын төрийн өмчит телевиз мэдээлснээр Рябков “Аляскийн Анкориж хотод болсон уулзалтаас үүссэн эрч хүч их хэмжээгээр шавхагдсан гэдгийг харамсалтай нь бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь Европын орнуудын хорлон сүйтгэх үйлдлүүдийн үр дүн” гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп наймдугаар сард Путинийг хүлээн авч уулзсан. Тэрхүү уулзалт нь Украины энхийн хэлэлцээг урагшлуулна гэж Вашингтон үзэж байсан юм. Гэвч одоо Украинд гал зогсоох хэлэлцээ зогсонги байдалд оров. Үүн дээр нэмэгдэн АНУ Украин руу алсын тусгалын Tomahawk пуужин илгээхийг авч үзэж байгаа. Tomahawk пуужин илгээвэл Украины дайны хурцадмал байдлыг шинэ түвшинд хүргэнэ гэж Путин анхааруулсан.

Рябков нэмж хэлэхдээ Вашингтонтой харилцаагаа тогтворжуулах оролдлого нуран унаж байгаа гэжээ. Үүнд АНУ буруутай хэмээсэн юм. Тэрбээр нэмж хэлэхдээ Москва АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа ч нөгөө талаас энэ чиглэлд ямар ч алхам хийхгүй байна гэжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

Москва дайнаа шатлан өргөжүүлээд байж байж АНУ-тай харилцаагаа сайжруулъя гэсэн чинь Трамп болохгүй байна гэж донгосох юм. Трамп ер нь улс төрийн бодлоготон мөн үү. Трамп ер нь холбирч хөрвөсөн туйлбаргүй этгээд юм.

Холбоотой мэдээ

Back to top button