Ерөнхийлөгч Г.Занданшатарын талд зогсож, УИХ-ын шийдвэрт хориг тавих боломжоо ашиглах уу
Энэ долоо хоногт П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүд дараах үндэслэлээр,
"Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа АМНАТ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулсан. Ингэснээр тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон" хэмээн үзэж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг УИХ-ын дэд даргад өргөн барив.
Ингээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад энэ саналыг Дэгийн тухай хуулийн дагуу 10 хоногийн дотор хэлэлцэх ёстойг өнөөдөр товложээ.
Процесс ийн өрнөсөн учир Б.Энхбаярын сайдын суудал горилох асуудал ч бүдгэрсэн нь ойлгомжтой. Өнөөдөр Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор шууд хэлэлцэж эхэлнэ. Дараа нь 16:00 цагт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, улмаар Засгийн газрын хувь заяаг шийднэ гэсэн үг.
Энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэхээр шахамдуулж, өнөөдрийн хэлэлцэх товын дараалалд оруулж ирнэ гэдэг МАН дотор тодорхой нэг байр сууриуд нэгтгэгдэж байж ч болох.
Яг одоогийн үйл явдлыг харвал Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр буюу 2025.06.02-ны шөнийн 23:27 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танхимд орж ирэн, гишүүдийн өөдөөс харан суугаад "Ард түмнээ сонсооч" хэмээн хэлсний дараа санал хураалт явагдаж байсантай ижил нөхцөл, уур амьсгал үүсэв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хоёр Засгийн газар огцрох, тэр дундаа түүний итгэлт хүн өмнө нь өвдөг шороодож үзэгдвэл ер зүгээр энэ процессийг хараад суух уу эсвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох үед оролцсон шигээ энэ удаад ч ил тод илэрхийлэх үү.
Чуулганы танхимд орж ирж үг хэлэх маягаар нөлөөлөх гэж оролдвол хэтийдсэн явдал болох учир УИХ олонхиороо Г.Занданшатарыг огцруулахыг дэмжлээ гэхэд ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрт нь хориг тавьж ч магадгүй. Лавшруулан харвал Г.Занданшатарыг огцруулах үндэслэл хуулийн байгууллагаар нотлогдож байгаа эсэхийг нягтлах, хэрвээ нотлогдоогүй үндэслэлээр УИХ-аас Засгийн газрын тэргүүнээ огцруулахдаа хүрвэл Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй юм.
Ингэхдээ УИХ-ын 126 гишүүний 3-ны 2 нь буюу 66.6 хувь гэхээр 84 гишүүн ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч дэмжих ёстой. Хэдий нэгэнт Засгийн газрыг огцруулна хэмээн гишүүдийн олонхи шийдсэн байлаа ч Ерөнхийлөгчийн хариу үйлдэл өөрөө хувь гишүүдийн бодол, шийдвэрт хэрхэн нөлөөлдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох үед нүдээр харсан билээ.
Ерөнхийлөгч хоригийг сонголтоо ашиглахаар бол хэлэлцэх үеэр нь УИХ-ын чуулганы танхимд орж ирж суух эрх нь нээлттэй. Гэхдээ тэр байн байн гарч ирж хориг тавьдаг, эсхүл чуулганы танхимаас үг хэлдэг буюу олны нүдэнд өртөгч, загнагч дүр байхаас энэ удаад татгалзаж ч болох.
Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газар хамгийн богино настайд тооцогдож байсан бол сүүлд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар 426 хоног ажиллаад огцорсон нь сүүлийн 20 жилийн хамгийн богино настайд орж байв. Харин энэ удаа 100 хоногийнх нь босгыг давмагц Засгийн газраа унагасан анхны тохиолдол болвол энэ нэр Г.Занданшатарыг гэхээсээ илүү түүнийг дэмжсэн ерөнхийлөгчийн нэртэй холбогдон яригдсаар байх юм. МАН-ын хагарал хэр томорч байсныг гэрчлэх намынх нь түүхэн дэх муу жишиг ч болно.
Товчхондоо, ерөнхийлөгч өөрийн итгэлт хүн гэгддэг Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газрын тогтвортой байдлын талд жин дарах уу эсвэл МАН доторх зодооны агуулгад ямар байр суурьтай байгаагаа шууд илэрхий болгох уу гэдгийг өнөөдөр харах л үлдлээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхийлөгч ингэтлээ оролцдог нь арай хэтэрч байгаа юм биш үү, гүйцэтгэх засагл�##�д байнга нөлөөлөх гэж оролдож байгаа нь сонин л байна
Занданшатар огцрох нь зөв, нүүрсний асууд�##� дээр тэгш өрсөлдөөн үгүй болсон, том компаниудыг илт давуу болгосон шүү дээ
Ерөнхийлөгч Хүрэлсүх оролцох юм бол ард түмэн яг л өмнөх шиг “teatr” үзэх гэж байгаа юм шиг л болно доо
Ганц удаа ерөнхийлөгч хуулийн хүрээнд чимээгүй ажиглаад сууж үзвэл яасан юм бол, бүр бүгдийг нь удирдах гээд байна шүү дээ
Энэ асууд�##� чинь дэндүү улс төрийн тоглолт боллоо доо, жирийн ард бидний амьдр�##�д нэг ч өөрчлөлт гарахгүй, хэдэн улс төрчид хоорондоо л байр суурь була�##�даж байна
Занданшатар чинь ер нь гайгүй ажиллаж эхэлж байсан юм шиг, гэтэл дотоодын нам доторхи зөрчил л бүгдийг нь нурааж байх шиг байна даа
Ene MAN dotor dain bolj bn daa, hen ni iluu erh medel avah geed bna, ard tumnii tuluu gej yariad bgaa ch gesen bugd uur uur sanaatai bololtoi
Yg unen shuu, huuli busaar tom kompaniudiig dэмжсэн, ene togtuol heregjuulsen humuus hariutslagaa huleeh heregtei
MAN доторх бүлэглэлүүдийн тулаан арай хэтэрч байна, яг үнэндээ хэн нь илүү шударга гэдгийг мэдэх аргагүй л боллоо
Ene uul uurhain birj gedeg chin shinechlel bolj chadahgui bn, denduu oligopoli baidlaar yavj bn, zasag dotor sanaatai humuus ih bn
Занданшатарын засгийн газар унав�##� Хүрэлсүхийн нэр хүндэд маш том цохилт болно, итгэлтэй хүнээ хамга�##�ж чадсангүй гэж яригдана
Mongold huuli baidag bol ene AMNATiin togtoltsoog shuuh shalgah yostoi, uls turuud uur hoorondoo l zodoldood ard tumnii ashig alga
Ерөнхийлөгчийн хориг гэдэг зүйл сүүлийн үед бараг улс төрийн зэвсэг шиг ашиглагдаж байна шүү, хязгаартай байх хэрэгтэй
Zarim gishuud ugaasaa zasgiin gazar unahaar beldsen bn, MAN dotroo huvaagdal ilt, uuniig medseer bj zugeer harj suusan
Г.Занданшатарын хийсэн шийдвэрийг дэмжиж байсан хүмүүс одоо болтол тайлбар өгч чадахгүй байгаа нь сэжигтэй байна
Ene AMNAT togtuol ni tom kompaniudad l ashigtai bolj, jijig company nar ni hohirch bn, tegheer zasgiin gazar ogtsroh ni zov
Ерөнхийлөгч хориг тавилаа ч гэлээ УИХ-ын олонхи шийдсэн зүйл дээр дахин буцаах нь л илүү дуулиан тарих байх даа
Uls tur gej arai dendej bn, neg hunees bolj buh system buten toglolt bolj huvirch bn, ene bol turiin ner hundiig unagaj bn
Одоо бүр хэний т�##�д хэн байгааг ойлгохоо больсон, МАН доторх фракцууд улс орноо бодох биш, зөвхөн сууд�##� бодож байна
Ard tumen ali ert uurchlult husej baisan, getel odoo zasag soligdood ch bidend yamar ch ur dun baihgui, dandaa huvaagdal
Hurelsukh orood irevel l social deer delbereh bh daa, ard tumnii setgel sanaa heterhii emzeg bolson
Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийж чадахгүй бол өөрөө хариуцлага хүлээвэл илүү нэр хүндтэй гарах байлаа
Ene zasgiin gazar neg l ih populist shinjtei bsn, zuvhun PR deer yavsan, harin bodit ajil ni haragdahgui bsn
Zandanshatar chin turshlagatai hun shuu, gehdee ene udaa l bur tsag ni bish boljee, dotor ni huvaagdal heterchihjee
Ерөнхийлөгч хориг тавьсан ч МАН доторх хагар�##� улам гүнзгийрэх магадл�##�тай, эв нэгдэл бүр үгүй болно
одоо өнгөрсөн бахөө ерөнхийлөгч өөрөө авилга авсан нүүрс зохион байгуулсан газрын тосны мафи заг�##�майлсан эцэг гээд байнашүү
Хүүк тэгж төр гацааж самардагаа одоо болио. 126 нь мэдээд л шийднэ биз
Сөрөг хүчин АН ямар шийдвэр гаргахыг харъя. Үндэсний эвсэл Номтойбаярыг овоо юм уу гэтэл новш байж. "Агнаагүй үнэгний арьсыг арав хуваана" гэгчээр намынхаа 4 кнопыг сайдын суудлаар тохирч зараад, тэрийгээ ил тод зарлаад сууж байна шүү дээ. МАН бол дотроосоо өтөж байгаа. Энэ их задр�##� нь ард түмнийг дараагийн сонгууль өгөхөд жаахан ч гэсэн ухаар�##� өгөөсэй билээ.
нөлөөлөх хэрэггүй дээ