Сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад ихээр нөлөөлдөг

Жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. .
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан хоёр тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна.
ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар, 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% 10 тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь нийт хүн амын 3.8% нь сэтгэл түгших, 264 сая нь нийт хүн амын 3.4% нь сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй гэсэн тоон судалгаа гарчээ.
Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.