Гадаад мэдээДЭЛХИЙ

Хоолны хордлого яагаад үүсдэг мөн ямар арга хэмжээ авах вэ

Хоолны хордлого орох ямар төвөгтэй байдгийг хүн болгон мэднэ. Тэгвэл хоолны хордлого яагаад үүсдэг мөн ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар харцгаая.

Хэрхэн үүсдэг вэ

Бичил биетнээр бохирлогдсон хоол хүнс, уух зүйл хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Хоолны хордлого үүсгэдэг бичил биетнүүд 4-өөс 60 градус цельсийн хооронд их хэмжээгээр хуваагдаж олширдог.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр тохиромжтой температур дор E.coli S.aureus нь 20 минутын дотор хоёр дахин олширдог байна. Ийм учраас тасалгааны хэмд удаан үлдээсэн хүнс мөн дутуу болгосон хоолонд хүнсийг хэрэглэснээр  E.Coli гэх мэт өвчин үүсгэгч бичил биетүүдийн халдвар авч болно.

E.coli грамын аргаар будсан байдал, зургийн эх сурвалж: MSD Manuals

Удаан үлдээсэн хоол эсвэл дутуу болгосон зүйл идлээ гээд шууд хоолны хордлого болохгүй. Хоолны хордлогын шинж тэмдэг ямар бактериар үүсгэгдсэнээсээ хамааран нууц үе нь өөр өөр байдаг аж.

Тухайлбал юм идсэний дараа нэг их удалгүй хордлого өгч эхэлбэл S.aureus байх магадлалтай юм. Тус бактери нь 30 минутаас 8 цагийн дотор хордлогын шинж тэмдэг үзүүлэхэд хүргэдэг хор ялгаруулдаг байна.

Зарим тохиолдолд хоолны хордлого хэдэн өдрийн дотор эдгэдэг бол заримдаа халдвар авснаас нэгээс хоёр долоо хоног хүртэл бодог аж.

Ямар арга хэмжээ авах вэ

Хоолны хордлогын үед бөөлжих, суулгах хүндрэл учирдаг тул шингэнээ сайн нөхөх хэрэгтэй. Шингэн юм их ууж, бидний мэддэгээр хорсол найруулж уувал сайн. Суулгах үед хүний бие их хэмжээний электролит алддаг тул электролит агуулсан зүйл уух хэрэгтэй.

Зургийн эх сурвалж: NBC News

Гэхдээ зарим электролит бүхий уусмалууд их хэмжээний сахар агуулсан байдаг тул гүйлгэлтийг даамжруулж болдог байна. Ийм учраас сахрын агууламж багатай зүйл уугаарай. Мөн их хэмжээгээр суулгаж байвал бүхэл хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй.

Гүйлгэж байна гэдэг нь нарийн бүдүүн гэдэс үрэвссэний улмаас үүсдэг зүйл учраас ийм үед бүхэл хоол идэх бус зутан, шөл уух нь зохистой юм. Шинж тэмдэг долоогоос олон хоног үргэлжлэх, толгой эргэх эсвэл цустай гүйлгэж эхэлбэл эмнэлгийн байгууллагад хандан тусламж аваарай.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button