Л.Оюун-Эрдэнэ: Уг нь дуугүй л яваад байлаа. Олон улсын өмнө Монгол Улс онигоотой байдалд орж байна

ТББХ-гоор Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хариулт өгөхдөө,
“Би уг нь дуугүй л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг. МАН 2024 оны сонгуульд дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө л биелүүлэхэд анхаарах ёстой байсан. Гэтэл хамтарсан ЗГ-аа тараагаад асуудал өрнөсөөр одоо үнэн худал нь мэдэгдэхээ байлаа. Олон улсын хувьд ч онигоотой байдалд орж байна. Харамсаж байна. Өнөөдөр би цөөнгүй материалтай ирсэн. Тийм учраас та бүхэн надаас асуулт асууж болно. Төрийн ажил цуу яриа, огт худлаа мэдээллээр явж болохгүй. Монголын ард түмэн ч тролл армиа давж, бодит үнэнтэй нүүр тулах цаг ирсэн.
2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болсон. ЭЗХ-ийн сайдаар Ч.Хүрэлбаатар байсан. Гааль дээр нүүрсний экспорт байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгаа асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд олж харсан. Гэтэл оффтейк гэрээнд асуудал байж таарсан. Тэгээд 2022 онд энэ гэрээнүүдийг ил болгосон шүү. Түүнээс хойш нэмж ил болсон ямар ч гэрээ байхгүй. ҮАБЗ-ийн холбоотой шийдвэр гардаг нь үнэн. Өөрөөр хэлбэл шууд гэрээ хийж болно гэж ҮАБЗ зөвлөмж гаргадаг. Тийм учраас энэ зөвлөмжийг ч ил болгох хэрэгтэй.
“Бодь”-ийн гэрээ хийгдэж байхад Г.Занданшадар ЗГХЭГ-ын дарга байсан. Энэ гэрээг нүүрсний сонсгол дээр ярих байсан. Үүнээс болж валютын нөөц яаж багассаныг ярих ёстой байв. Тэр нь “Бодь”-ийг тойрч тойрч байгаад Бортээгийг яриад эхэлсэн. Тийм учраас одоо “Бодь”-ийг ярих ёстой. Г.Занданшатар дарга одоо өөрийнхөө хийсэн ажлыг тайлбарлах хэрэгтэй” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
орлогоо нотолж чадаагүй чи өөрийгөө болон монгол улсыг онигоонд оруулсан шүү
Чамаас эхэлсэн болой
Зандан минь шударга ёс удаан ч гэсэн гүйцэнэ.Чи Баттулгатай нийлж мөнгөний ордыг яаж дээрэмджээ.Тэтгэврийн зээл тэглэсэн гэж яаж Үндсэн хууль зөрчлөө.