НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Гуравтайгаасаа бэлтгэл хийж, ирэх жил улсын аваргад оролцох удам дамжсан волейболчин хөвгүүд

Волейболын спортод дуртай. Хичээнгүй энэ хүүг Х.Орчлон гэдэг. Тэр одоо долоон настай. Гурван настайгаасаа бэлтгэл хийж эхэлсэн гэнэ. Таван настайдаа тэмцээнд оролцож, олны анхаарлыг татаж байсан энэ хүү одоо тамирчин болсон. Ирэх долдугаар сард болох улсын аваргад оролцохоор амралтын өдөр бүр хийдэг бэлтгэлийнх нь үеэр бид түүнийг зорьж очив.

Байршил: 93 дугаар сургууль

Клубт нь Х.Орчлонтой нас чацуу хүүхэд цөөн байснаас дандаа ах нартайгаа нэг багт тоглож ирсэн түүнийг энэ жил үеийнхэнтэй нь нэг баг болгохоор аав нь болох дасгалжуулагч Р.Хангай шинэ баг бэлтгэж эхэлжээ. Мөн Х.Орчлонгийн багын нэг гишүүн нь түүний дүү Х.Ертөнц. Хоёр залуу тамирчны эхний зорилго медаль авах, ирээдүйн мөрөөдөл нь монголдоо бүх тэмцээнд аваргалж, гадагшаа гарч тоглох.

Аав нь волейболын спортын тамирчин, дасгалжуулагч тул хөвгүүдээ бага байхаас бэлтгэж эхэлсэн аж. Бөмбөгөө буруу авч гар нь хөхөрчихсөн гээд харуулах ч волейболд дуртай гэх энэ бяцхан залуусыг хаана хүрнэ. Тэр хүртэл нь тултал дэмжинэ гэдгээ Р.Хангай ярьж байв.

Тэдний талаарх сурвалжилгыг Х.Орчлонгийн яриагаар эхлүүлье.

Байршил: 93 дугаар сургууль

-Хэдэн настайдаа волейбол сурав. Хэн зааж өгсөн бэ?

-Би гурван настайгаасаа тоглож эхэлсэн одоо долоон настай. Аав надад харилцахыг зааж өгөөд волейбол гоё санагдсан болохоор тууштай хичээллэж эхэлсэн. Аав надад довтлох, дээрээс авах, уналт хийх, доороос авах, бөмбөг давуулахыг зааж өгсөн.

-Чи алийг нь хамгийн сайн хийдэг вэ?

-Довтлогч.

-Хамт тоглодог найзтай юу. Чамтай чацуу хүүхэд байдаг уу?

-Бүгдээрээ надаас том. Одоо харин волейбол тоглодог миний насны хоёр хүүхэд байгаа. Надаас дүү нэг хүүхэд байгаа. Тэр нь миний төрсөн дүү. Бид хоёр удахгүй багтай болно.

-Тэмцээнд орж, медаль авч үзсэн үү?

-Би өмнө нь таван удаа тэмцээнд орсон. Эхний тэмцээн дээрээ хожигдоод хасагдсан. Дараагийнх дээр нь нэг хожоод өөр нэг тэмцээнд дээр бас хоёр хожоод хасагдсан. Нэг ч медаль аваагүй. Багийнхан маань дандаа надаас ах байсан. Удахгүй би найман нас хүрээд дараагийн тэмцээндээ орно. Хурдан л медаль авмаар байна. Эхлээд хүрэл медаль авахад болно. Дараа нь баг багаар дээшлээд мөнгөн медаль аваад, хамгийн сүүлд алтан медаль авна.

-Дараа жил оролцох тэмцээний бэлтгэлээ сайн хийж байгаа юу?

-Дараа жил "U8"-д багтай болоод орохдоо давуулалт, доороос авах, байрлал солих, довтлох, хамгаалах техникүүдээ сайн болгоод орно. Би таван өдөр хичээлдээ яваад хагас, бүтэн сайнд хоёр цаг бэлддэг. Бэлтгэл дээрээ харилцана. Дасгал хийнэ. Хааяа даа тоглоно. Бэлтгэлээ сайн хийгээрэй гээд ээж, аав хоёр өвдгөвч, гоё пүүз авч өгсөн. Тэр хоёр намайг волейбол тоглоход дуртай. Тэмцээнд орохоор хоёулаа ирж үзээд, оноо авах болгонд алга ташиж дэмждэг. Бас хожсоны дараа жаахан чихэр өгдөг.

Байршил: 93 дугаар сургууль

-Яагаад хоёр дугаартай өмсгөл өмсдөг вэ. Тоогоо өөрөө сонгосон уу?

-Манай аав довтлогч. Тоглох болгонд нь ээж, дүү бид гурав үздэг. Аав хоёр дугаартай тоглодог болохоор би энэ дугаараа хэзээ ч солихгүй. Түрүү жил лигт ороод мөнгөн медаль авсан. Аав маань бас шигшээд тоглож үзсэн. Зөндөө олон цом, медаль авсан. Намайг том болоход аав шилэн дотор хийсэн цомоо үзүүлдэг байсан. Тэр нь надад гоё санагдсан. Би бас тийм олон цом авна гэж боддог.

-Ямар тамирчин болно гэж боддог вэ?

-Би том болоод шигшээ багт бас лигт тоглоод аварга авна. Дараа нь гадаад явж тоглоод гоё тамирчин болно.


Түүний дүү Х.Ертөнц одоо зургаан настай. Мөн дөрвөн настайгаасаа волейбол тоглож эхэлсэн. Аав нь ажилдаа явсан үед хоёр хүүгийн бэлтгэлийг хааяа эгч нар нь хийлгэнэ. Хөвгүүд одоо нэг багт тоглодог.

Энэ насны хүүхдүүд ховор учир хоёр хүү нас чацуу хүүхдүүдтэй баг бүрдүүлэхэд хүндрэлтэй байдаг аж. Харин энэ жил хүүхдүүдийн хичээллэдэг дугуйланд хэд хэдэн хүүхэд шинээр нэмэгдэж баг бүрдэхүйц болжээ. Одоо холбогчтой л болчихвол бүрэн багтай болно гэнэ.

Байршил: 93 дугаар сургууль

Х.Орчлон нь илүү тогтуун. Харин Х.Ертөнц зоригтой, хөдөлгөөнтэй хүү. Тэрний зорилго эхлээд шууд л алтан медаль авах. Харин мөрөөдөл нь ахтайгаа адил гадаад явж тоглодог сайн тамирчин болох аж. Ингэхдээ тэр эхлээд Монголдоо бүх тэмцээнд орж аваргална гэж ярив.


Байршил: 93 дугаар сургууль

Харин хөвгүүдийн аавыг Р.Хангай гэдэг. ИНЕГ-ын нислэгийн журам, зохион байгуулалт шалгалтын нислэгийн албаны шалгагч инженер. Үүний зэрэгцээ RKH клубийн үүсгэн байгуулагч, Үндэсний дээд лигийн “Ховд ижил алтай” багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилладаг байна.

Р.Хангай мөн зургаан настайдаа аавтайгаа гэртээ бэлтгэл хийж эхэлснээр волейболын спортын тамирчин болох гараагаа эхлүүлжээ. Гэртээ бөмбөгөөр харилцаж сурсан хүүг долоон настайд аав нь хөтөлж заал оруулснаар тамирчны бэлтгэл нь эхэлсэн аж. Түүний гаргасан амжилт тоологдохгүй их.

Энэ талаар тэр ярихдаа, “Багаасаа орж болох бүхий л тэмцээнд оролцож байсан. Авч үзээгүй алтан медаль байхгүй. Монголдоо оролцсон тэмцээнүүддээ амжилт гаргаж, аваргалж байсан тохиолдол олон бий” хэмээсэн юм.

-Хүүхдүүддээ хэдэн настайгаас нь волейбол тоглохыг зааж эхэлсэн бэ?

-Би таван хүүхэдтэй. Гурван охин, хоёр хүүтэй. Хүүхдүүдээ бүгдийг нь волейболын хүмүүжлээр хүмүүжээсэй гэдэг үүднээс бэлдэж эхэлсэн. Аль болох бага байхаас нь сургахыг зорьдог. Хоёр хүүгээ бол багад нь сургаж эхэлсэн. Охидууд маань харин гуравдугаар ангиасаа эхэлж байсан. Хүүхдүүд маань айхтар шигшээ багт тоглоод, ази тивийн тамирчин болохгүй байсан ч волейболоор хүмүүжвэл зөв хүмүүс болно гэж боддог. Тамирчны хувьд ямар байх. Цаашид мэргэжлийн түвшинд хүрэх үү гэдэг нь өсвөрийн тоглогч болохоор нь тодорхойлогдоно. Тэгээд өөрсдөө сонголтоо хийгээд явах байх. Тэр хүртэл хүүхдүүдээ ажиглаад юунд сайн байна гэдгийг нь харж, тэр бүр дээр нь ажиллана. Бүх техникээ зааж өгнө. Хаана хүрэх нүү тэр хүртэл тултал нь дэмжинэ.

-Хүүхдүүдээ волейболын спортоор хүмүүжүүлэх нь чухал гэдгийг ярилаа. Энэ спорт хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг юм бол?

-Волейбол бол гэр бүлийн спорт. Энэ утгаараа эхлээд хамтран ажиллах, бие биедээ туслахыг хүүхдүүд маань сурна. Цаашлаад хожигдож, хожиж сурах энэ үест ямар сэтгэлзүйтэй байх вэ. Багаар яаж ажиллах гээд хүүхдийн хүмүүжил сэтгэлзүй, хүнлэг чанарт нөлөөлөхүйц олон зүйлийг энэ спорт хүнд өгдөг. Би сайн илэрхийлж бас чадсангүй. Ямартай ч хүүхдүүд маань амьдралын олон нугачаа дунд волейболоос авсан ёс зүй, хүмүүжлээрээ тогтвортой амьдралыг бий болгож чадна гэж боддог.

Байршил: 93 дугаар сургууль

-Хөвгүүд нь нэг багт тоглодог уу?

-Тийн. Өнгөрсөн жил наймаас доош насныхны тэмцээнд хоёр хүү маань нэг баг болж тоглосон. Эдний насныхан волейболоор хичээллэх нь нэмэгдсэн. Манай клубт хоёр хүүтэй үе, хамтран тоглох хүүхэд цөөн байсан. Энэ жилээс түлхүү энэ насныханд зохиулсан сургалтуудыг явуулж баг бэлтгэж байгаа. Эндээс нэг сайн баг шигшээд аваад явъя гэсэн бодолтой байна. Хүүхдүүдийн маань эхний том тэмцээн улсын аварга. Түүнээс өмнө клубүүдийн нэрэмжит жижиг тэмцээнүүд болж магадгүй. Тэр хүртэл бид сайн бэлдэнэ.

-Хүүхдүүдээ өдөрт хэдэн цаг бэлтгэдэг вэ?

-Манай клубийн хувьд бага насны хүүхдүүдийг амралтын хоёр өдөрт бэлтгэдэг. Хоёр хүү бол гэртээ өдөр болгон бэлдэж байгаа.

-Инженерээр ажиллахын зэрэгцээ баг дасгалжуулж, клубтээ багшилдаг юм байна. Яаж амжуулдаг вэ. Их л ядрахаар санагдлаа?

-Ажлын найман цагаар иргэний нисэхэд ажиллана. Хажуугаар нь оройн цагаар бэлтгэл сургуулилалтуудаа орно. Амралтын өдөр хүүхдүүдтэйгээ клубтээ ажиллана. Ер нь амаргүй л дээ. Хоёр ажил зэрэг хийнэ. Анхаарал хоёр тийш сарнина. Мэдээж амар байдаггүй. Яаж ийгээд л зохицуулдаг. Манай хамт олон бас тусалж, дэмждэг болохоор болоод л байна. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор ажлын хажуугаар зохицуулдаг байх. Дургүй байсан бол чадахгүй байх. Хэцүү л дээ. Би ер нь волейболгүйгээр амьдрахгүй. Бас хажуугаар нь ажил, мэргэжилгүйгээр амьдрахгүй. Ганц спортоор хоолоо олж идэхгүй болохоор аль алийг нь л хослуулж амьдарч байна.

-Хэд хүртлээ волейболын спортоороо хичээллэж, багшлах вэ?

-Үхэн үхтлээ л волейбол тоглоно. Дасгал хөдөлгөөн хийж, ачаалал авч байвал стрессгүй, бие организм шал өөр байдаг. Хийхгүй болохоор бие нэхнэ. Гар хөл чилэхээс эхлээд биед маш их мэдрэгдэнэ.

-Насаараа волейболын спортоор хичээллэсэн. Одоо бага залуу тамирчдаа бас бэлтгэж байгаа хүний хувьд Монгол дахь волейболын спортын хөгжлийг юу гэж боддог вэ. Сайн тамирчидтай ч сагс шиг гарч ирж чадахгүй байна шүү дээ?

-Миний залууд тоглож байсныг бодвол харьцангуй тамирчдын нуруу өндөр болсон. Ур чадвар нь өссөн. Олон тамирчид гадагшаа явж тоглож байна. Миний өнцгөөс бол хөрөнгө мөнгөний л жаахан асуудалтай байдаг юм болов уу. Шигшээ багаа бид тэмцээнд явуулж чадахгүй байна уу гэж харагддаг. Бас заалнаас эхлээд дутагдалтай зүйлс бий. Тэдгээрийг шийдвэр Монгол Улс волейболын спортоор ази тивээс медаль авах бүрэн боломж нь бүрдсэн гэж боддог.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямар мундаг бяцхан тамирчид вэ ???? орчлон ертөнц хоёрын яриа нь хүртэл сэтгэл хөдөлгөм байна аав нь үнэхээр үлгэр жишээ хүн юм аа ийм гэр бүлүүд олширвол спорт хөгжих байх даа

Зочин
Зочин

Хөөрхөн юм аа гурван настайгаасаа волейбол сурна гэдэг чинь үнэхээр гайх�##�тай хөдөлмөрч хүүхдүүд байна амжилт хүсье ❤️

Зочин
Зочин

Aaw ni mash ih uhaan gargaj bn daa ajlaa hiigeed hajuugaar ni bag belddeg gj sonsohod l amar bish baina respect ????

Зочин
Зочин

Ээж нь бас сайхан дэмждэг юм байна шүү оноо авах болгонд �##�га ташиж дэмждэг гээд яг л жинхэнэ спортын гэр бүл ????

Зочин
Зочин

ene medee unshaad uuruu hurtel ulam uram avlaa mini huu ch gesen sportoor hicheellemeer sanagdchihlaa volleyball sonirholtoi yum bn

Зочин
Зочин

Х.Орчлонгийн яриа үнэхээр хайр хүргэж байна хүрэл аваад дараа нь мөнгө дараа нь �##�т авна гэж төлөвлөсөн нь яг том хүний сэтгэлгээ шүү

Зочин
Зочин

wow 3 nastaiasaa beltgel hiideg gej bodhod suid yumaa bi 7 nastai huuhedtei odoog hurtel sportoor yamar neg yum hiilgej chadahgui bn ????

Зочин
Зочин

Ээж аав нь хоёр ажил амжуулаад хүүхдүүдээ ингэтлээ дэмжиж байна гэдэг чинь бахархмаар үнэхээр хайр хүрлээ ийм хүмүүс олон болоосой

Зочин
Зочин

mini bagiin huuhduud ch bas 93 surguuliinhan bj magadgui sain bagsh nartai gazar yum shig bn amjilt husey

Зочин
Зочин

Энэ хүүхдүүдийг хараад монголын спортын ирээдүй байгаа гэдгийг мэдэрлээ аав нь зөв хүмүүжилтэй, хүүхдүүд нь зорилготой ????

Зочин
Зочин

Bi ooriigoo 8 nastai bhdaa l volleyballiin bombog barij bsan gj bodohod odoo ene huuhduud shig beltgel hiigeegui dee hundlee

Зочин
Зочин

Хүүхдүүдээ спортоор хүмүүжүүлэх тухай аавын хэлсэн үг үнэхээр гоё байна волейбол зөвхөн спорт биш хүмүүжил гэдгийг ойлгуулж байна

Зочин
Зочин

Эднийх шиг аавтай бол хүүхэд бүхэн амжилт гаргана даа ажил мэргэжил хоёроо зохицуулна гэдэг чинь үнэхээр сэтгэл гаргаж байгаа хэрэг

Зочин
Зочин

2 duu iimerhuu hamt beltgel hiideg bhad neg ni buuj uguugui bas hoorhon rivalry yumaa sportiin uram uur shuu

Зочин
Зочин

Хамгийн гоё нь аавтайгаа адил дугаартай тоглодог гэдэг чинь бахарх�##� шүү ???? аавынхаа жишээг дагаж байгаа нь гоё

Зочин
Зочин

Hvvhed hvchtei shvv 7 nastai bj iim setgeltei bh gj aa daraa jil medal awaarai huleene shvv ????

Зочин
Зочин

Эндээс харахад Монголд волейболын ирээдүй гэрэлтэй байна тамирчдын нуруу өндөр, ур чадвар сайжирсан гэдэг нь зөв байна

Зочин
Зочин

Mongold ingeed huuheddee beltgel hiilgej baigaa aavuud tsuuhun bhaa hundleh heregtei ???? bi ch gesen huuhdee sportoor oruulna

Зочин
Зочин

Гэр бүлийн спорт гэж хэлсэн үгтэй нь үнэхээр сан�##� нэг байна волейбол хүн болгонд таардаг эвсэл, багийн тоглолт гээд сайхан зүйл ихтэй

Зочин
Зочин

Энийг уншаад аав ээж хоёртоо баярл�##�аа гэж хэлмээр санагдлаа хүүхдүүддээ ийм боломж олгох нь өөрөө хамгийн том хайр ❤️

Зочин
Зочин

wow ene aav chin engineer bsn yum uu ajlaa hiigeed bag belddeg gej unreal ystoi super dad ????

Зочин
Зочин

Хүүхдүүдийн ярьж байгаа чинь яг л том тамирчны яриа шиг байна зорилготой мөрөөдөлтэй ийм сэтгэлтэй байв�##� хол явна шүү

Зочин
Зочин

Хөөрхөн хоёр ах дүүгийн зураг харв�##� бүр илүү сэтгэл хөдөлмөөр юм байна аав нь яг зөв хүмүүжүүлжээ

Зочин
Зочин

Ternii helehdee volleyballgui bol amidrahgui gj helsen heseg unshaad neeree sportiin hunees iim ug gardag yum bn gej bodson

Зочин
Зочин

93r surguuli geed sonsohod dursamj sergelee bi ch gesen tend surj bsan daan ch sportoor surah bolomj bgaag meddeggui bsan

Зочин
Зочин

Хүүхдүүдээ бүх т�##�ын хүмүүжилтэй өсгөж байгаа нь үнэхээр зөв тэгж байж амьдр�##�д хатуужилтай болдог юм шүү

Зочин
Зочин

minii huu odoo 5 nastai eniiig unshaad volleybloor beltgehiig ni bodoj bn haha hunii huuhed ulam uram ugch bn

Зочин
Зочин

Энэ аав үнэхээр завгүй мөртлөө хүүхдүүддээ цаг гаргаж байгаа нь бахарх�##�тай монгол аавуудын жишээ болж байна

Зочин
Зочин

Энэ аав шиг хүн олон байв�##� Монголд спортын хөгжилд их хувь нэмэр болно үнэхээр бахархмаар хүн байна ????

Зочин
Зочин

Орчлонгийн ярьсан хэсгүүдийг уншихад яг л бяцхан мэргэжлийн тоглогч шиг байсан амжилт хүсье ????

Зочин
Зочин

Eej aav 2iin demjlegtei huuhed bur haragdaj bna daa setgeltei ger buliin huch gedeg iim l yum

Зочин
Зочин

Х.Хангай багшийн ярианаас хүн чанар мэдрэгдэж байна амжилт, хүмүүжил хоёрыг зэрэг авч явдаг жинхэнэ дасг�##�жуулагч байна

Зочин
Зочин

3 nastaiasaa bombogtei harilts#ag gesen hesgiig unshaad ystoi amazin sanagdsan uneniig helhed bi 10 nastai hurtel ch chadku bsan

Зочин
Зочин

Ene huuhed tom bolood mongoloo toloolood gadadad toglovol uneheer baharhah yum bn da ????????

Зочин
Зочин

Уул нь ийм хүүхдүүдийг төрийн зүгээс багаас нь дэмжвэл бүр ч илүү болох байх даа авьяастай байна шүү

Зочин
Зочин

Orchlon yeronts 2 ireeduin avarga bolnoo itgeltei bna aav ni ch mash sain coach yum bn amjilt ????

Зочин
Зочин

Энийг уншаад шууд л хүүхдээ спортын дугуйланд өгөх хүсэл төрлөө волейбол сайхан спорт гэдгийг ойлголоо

Хэнтий аймгаас
Хэнтий аймгаас

Ямар хөөрхөн юм.
Хангайгийн ах Р.Тамир бас л волейболын шилдэг тамирчин ,дасг�##�жуулагч.

Би багшийгаа дурсан санав.
Миний багш Дүгэрийн Ренчин Хэнтий аймгийн төвийн 10 жилийн биеийн тамирын багшаар 70- аад оны эхнээс ажиллаж хожмоо сургуулийн маань захир�##� ч байсан....
МУГБ байсан.
Багшийнхаа тухай үргэлж дурсаж өнгөрсөн цаг дээр ярих маш хэцүү байдаг...
Багштайгаа би үе тэнгийн найз шиг дотно байж олон жил уулзаж учирч нэг дор амьдарч дээ.
Багш маань Тамир ,Хангай 2- ын аав нь.
Багш маань хөнгөн атлетикийн 10 төрөлтийн улсын урдаа барьдаг тамирчин байсан юм.
Хөнгөнөөр шавь нар нь олон жил ул�####�а мандаж улсын рекорд эвдэж байсан.
Өөрөө волейболыг сагснаас илүүд үздэг байсан.
Маш их дурсамж үлдэж дээ...
Ээж нь урт наслаг.Саяхан нэг таар�##�дсан.

Холбоотой мэдээ

Back to top button