Нийгэм мэдээСПОРТ

"The Huns Esports" багийнхан "3DMAX"-тай эхний тоглолтоо хийнэ

Өнөөдрөөс "CS Asia Championships 2025" тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо эхлэж байна. Таван өдөр үргэлжлэх эл тэмцээнд манай улсын шилдэг багуудын нэг болох "The Huns Esports" баг оролцож байна.

Энэхүү тэмцээнд нийтдээ 15 баг цомын төлөө өрсөлдөнө. Тус тэмцээний нийт шагналын сан $400.000 юм. 

Манай улсын шилдэг багуудын нэг "The Huns Esports" баг тус тэмцээний А хэсэгт багтсан бөгөөд тэмцээний эхний тоглолтоо Францын 3DMAX багтай 11 цагаас, BO1 зарчмаар тоглоно. Тус тэмцээний нээлтийн тоглолтууд BO1 зарчмаар явагдах бөгөөд бусад тоглолтууд BO3, харин тэмцээний гранд финалын тоглолт BO5 зарчмаар явагдаж тэмцээний аваргаа тодруулах юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button