Улс төрийн мэдээ

Зорилтот сошиал хэрүүлд бүхэл бүтэн Гадаад харилцааны яам, "E-Mongolia" платформ сайн дураар оролцож, мэдэгдэл гаргадаг болжээ

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын сошиалд гаргаж тавьсан ээлжит сэдэв “Монгол хаан” жүжигт чиглэв. Тэр дундаа, “Эрдэнэс Оюу толгой” ХХК нь Их Британийн “Atticus Partners” гэж компанитай 7 тэрбум төгрөгөөр хамтран ажилласан. Уг мөнгөөр “Монгол хаан” жүжгийг сурталчилсан гэх агуулгыг онцолж байгаа юм.

Хариуд нь “Atticus Partners”-аас мэдэгдэл гаргасан. Үүндээ, “Рио Тинто”-той хэлцэл хийж, өр тэглэх асуудлаар дэмжлэг үзүүлсэн, “Самурай” зэрэг бондын эргэн төлөлтийн асуудалд хамтран ажилласан зэргээр дурджээ. Мөн ГХЯ, Сангийн яам зэрэг төрийн нэр бүхий байгууллагуудтай ч хамтран ажилласан. Үүнд “E-Mongolia” платформын ажил бас багтана гэжээ.

Тэр даруйд Гадаад харилцааны яам, “E-Mongolia” платформын зүгээс тус тус мэдэгдэл гаргачихсан. Тэдний зүгээс “Atticus Partners” гэж компанитай ямар нэгэн байдлаар огт хамтран ажиллаагүй хэмээсэн байна.

Монголын улс төрийн тэмцэл бол ерөөсөө сошиал дээр баримт нэртэй сэдэв гаргаж ирж, өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлах хэлбэрт шигдчихээд байгаа.

Тэр баримт гэдэг “цаас”-ыг анх гаргаж тавигч нь өөрийн өнцгөөс тайлбарладаг. Нөгөө талаас нь бас үгүйсгэдэг. Харин хуулийн байгууллага огт ажилладаггүй. Угтаа иргэдийн хамгийн бодитой эх сурвалж болгож итгэмээр, мэдээлэл авмаар байгаа нь энд хууль хяналтын байгууллага байдаг.

Өнөөдрийн энэ сэдэв бол Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын хооронд үүсээд байгаа асуудлын л хүрээнд. Д.Амарбаясгалан руу дайръя гэвэл сошиалд Бортээг, нүүрс, Л.Оюун-Эрдэнэ, “Хэро” Б.Баатар, А.Амундра гэсэн нэрсийг огтлолцуулдаг. Ерөнхий зүй тогтол нь хэдийнэ ойлгомжтой болчихсон.

Харин энэ хэрүүл дунд төрийн байгууллагууд өөр өөрсдийн ажлыг л тасралтгүй хийж гүйцэтгэж байх учиртай.

Гэвч сэдэв гарч ирсэн дор, бүхэл бүтэн Гадаад харилцааны яам сошиалд учир явдал нь тодорхой бишээр сэвэгдэж, түгээгдэж байгаа компанитай ажиллаж байгаагүй хэмээн мэдэгдэл гаргав. Мөн “E-Mongolia” бол зүгээр л ажлаа хийж байх ёстой газар атал мөн улс төрийн сэдэвт татагдан оролцож, мэдэгдэл гаргалаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бол Ерөнхий сайд Г.Занданшатарын талд. “E-Mongolia”-г хариуцдаг яам, агентлаг ч Засгийн газрын харьяанд байг гээд улс төрийн асуудалд  татагдан оролцох байдал үзүүлсэн нь алсдаа хортой жишиг юм.

Улсаараа, төрийн яам, агентлагтайгаа нийлээд улс төрийн үнэн худлаа нь мэдэгддэггүй, сошиал гэдэг баталгаагүй платформ дээр гаргаж ирж сэвдэг сэдвүүдэд сайн дураараа оролцдог байдлыг гааруулж болохгүй. Асар ноцтой хэмжээнд тухайн байгууллагын үйл ажиллагаанд худал мэдээллээр халдаж байгаа нөхцөлд өөр хэрэг.

Нэг ёсондоо улс төр, төр хоёр өөр гэдгийг зааглахаа байна гэдэг нөгөө л хууль биш хүн засаглаж байгаагийн жишээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

gutgeed, zohiomol company aas medegdel hiigeed bval erthen uchriig ni olson ni deer dee. ddugui bgaad bval buruu oulgolt bur gazar avna

Зочин
Зочин

Tenegiin tegeed dugarahgui helehgui bol unen um shig yavaad l baih um uu deeguuree idej uugaad duusaj baihad ajlaa hiij baigaa baiguullaga n heleh l heregtei uur yu baigaa bol

Зочин
Зочин

Ene muuxai iushig shig ulaan egzemtei nvvrtei vzliin avgai z##laachee.sejgiin 2nvvrtei xovch svgai!

Zochin
Zochin

Setguulch ih zuv bichij

Холбоотой мэдээ

Back to top button