Гадаад мэдээДЭЛХИЙ

Бээжин АНУ-ыг худалдааны хурцадмал байдал үүсгэсэн гэж буруутгалаа

БНХАУ ням гарагт /2025.10.12/ мэдэгдэл гаргахдаа худалдааны хурцадмал байдлыг АНУ үүсгэсэн хэмээжээ. Мөн Бээжин газрын ховор металл болон бусад технологийн экспортод тавьсан хязгаарлалтаа хамгаалж мэдэгдэл гаргасан байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2025.10.09/ БНХАУ газрын ховор металл болон зарим технологийн экспортод хориг тавьсан юм. Газрын ховор металл нь орчин үеийн болон цэргийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэхэд чухал шаардлагатай байдаг. Үүний хариуд Трамп баасан гарагт /2025.10.10/ мэдэгдэл хийхдээ арваннэгдүгээр сарын 1-нээс БНХАУ-ын импортод 100 хувийн гаалийн татвар онооно гэсэн юм.

Трампын гаргасан мэдэгдэлд БНХАУ-ын Худалдааны яам ням гарагт /2025.10.12/ хариу өгсөн байна. Өнгөрсөн сард хоёр талын хэлэлцээ хийсний дараа АНУ хэд хэдэн арга хэмжээ авсны дараа газрын ховор металлын экспортод хяналт тавьсан гэж Хятадын Худалдааны яам мэдэгдсэн юм. Гэхдээ тус яам Трампын тарифын эсрэг арга хэмжээ авна гэж мэдэгдээгүй нь хэлэлцээ хийх орон зай үлдээж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button