
Энэ сарын нэгнээс эхэлсэн Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн багуудын шилжилт хөдөлгөөн тодорхой болж, ихэнх багууд Монгол тамирчидтайгаа гэрээгээ хийгээд байгаа юм. Харин гавьяат тамирчин Т.Санчир яах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Өнгөрсөн улиралд дээд лигээс М хөгжлийн лиг рүү унасан Налайх Бизон багийн тамирчин Т.Санчир энэ улиралд “ОМНИ Эрдэнэт Майнерс” багт нэгдээд байсан ч Налайх Бизон баг одоогоор түүнийг багаас чөлөөлөх бичиг хийж өгөөгүй байгаа аж.
Энэ талаар Эрдэнэт Майнерс багийн ерөнхий дасгалжуулагч МУГД О.Баярцогт “Налайх Бизон баг тамирчныхаа цалинг хоёр жил өгөөгүй мөртлөө одоо улирал эхлэхэд чөлөөлөх бичиг өгөхгүй, ОМНИ Эрдэнэт Майнерс багаасаа ₮100 сая авч өг гэсэн шаардлага тавиад байна. Мэдээж сагсан бөмбөгт хөрөнгө оруулж байгаа багийн эзэд, дасгалжуулагчид, тамирчид бүгдээрээ л сагсан бөмбөгийн төлөө явж байгаа. Гэхдээ аль аль нь ёс зүйтэй байх хэрэгтэй. Гэтэл гэрээгээ зөрчиж цалин хөлсөө өгөөгүй бол миний хувьд гэрээг автоматаар цуцалсан л гэж бодож байна. Ийм л нөхцөл байдалтай үүсээд байгаа. Одоо бол багаасаа мөнгө авч өг гэсэн л байдалтай байна” гэлээ.
Одоогоор Налайх Бизон багаас ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд M хөгжлийн лигт тоглож байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санчир гээд з.а.лууг яагаад нэг их мундаг гээд байдгийг ойлгохгүй багийн тоглолт гаргахгүй хувийн тоглолт гаргахгүй т�##�бай дээр нэг пээдийсэн дөрвөлжин нөхөр л а.л.хаад байгаа харагдах юм байн.а.лээ
Одоогийн з.а.луучууд яг үнэндээ манай үеийнхний хажууд хувийн тоглолт техник үнэнд ээ байхгүй сайн мөнгө хаясны хүчинд сайн дасг�##�жуулагч багийн тоглолт сайн зохион байгуулж байгаа нь бол үнэн хувийн уран гоё тоглолт бол үнэндээ байхгүй юм байн.а.лээ.
Н�##�айх бизон нь тамирчиндаа 2 жил ц�##�инг нь өгөөгүй юм бол ямар нүүрээрээ мөнгө нэхэж чадаж байна аа? Өлөн гарууд вэ
Санчир 2 жил бизонд тоглоогүй. Харин энэ багт ирээд эсрэгээр нь багийг доош чангаасан. Санчир Яагаад доод лигтээ тоглохгүй байгаа юм бол доо.
Арчаагүй шаарнууд вэ . Занданшатар шиг гарууд хаа сайгүй бөйх юмаа
Юуун ч сүртэй нэртэй багууд вэ!! Кк Хэрээ г�##�уу дуурайж хөлөө хөлдөөв гэдэг шиг Монгол улсын багын спорт тэр дундаа хөөрхий сагсан бөмбөгийн спортын тамичидыг өндөр үнээр авах өгөх хол байнаа!!! Өөрсдийгөө АНУ мэргэжлийн сагсчид, мэргэжлийн холбоо, ивээн тэтгэгчдийн түвшинд гээд мөрөөдчих юм даа �######�уул!!! Их маял�##�гүй зүүн өмнөд Ази хэсэгтээ эхний тавд орчих тэрхүү
meddeh yumaa l yari dongio aalz mn