УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Булгантуяад үл итгэгчид: Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нэгнийхээ эрхэнд халдах нь хэтрэв

Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын хагарал сүүлдээ онигоогоор үргэлжлэх болов.

З.Мэндсайхан, Д.Үүрийнтуяа, М.Бадамсүрэн нар өчигдөр /2025.10.13/ УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдоржид Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг албан ёсоор өргөн барив. Тэрхүү бичиг нь 67 гишүүний гарын үсэгтэй.

Г.Занданшатарыг огцруулагчид Х.Булгантуяад, Д.Амарбаясгаланг огцруулагчид Б.Пүрэвдоржид өргөн барьж буй нь энэ. УИХ-ын Дэд дарга нар ч хоёр тал болчихсон байгаагийн илэрхийлэл.

Одоо процессын хувьд хэрхэх вэ. УИХ-ын даргыг огцруулах санал УИХ-д ирсний дараа ТББХ-нд хүргэгдэн цохолт хийгддэг. Хэзээ хэлэлцүүлэхийг харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдэж, товыг тогтоодог. Тухайлчлан хуулинд заасан нарийн хоног хугацаа байхгүй юм. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ пүрэв гарагт хэлэлцэнэ. Түүнээс наар ТББХ-гоор заавал хэлэлцүүлэх учиртай. Харин УИХ-ын даргыг огцруулах саналын товыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл мэдэх хэрэг болчхоод байна. Ардчилсан намынхан хоёуланг нь нэг өдөр хэлэлцье гэдэг санал гаргаж байгаагаа зарласан.

Үүнээс гадна хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нэгнийхээ эрхэнд халдах нь ч хэрээс хэтэрлээ. Жишээлбэл, УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барьсан мэдээллийг УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн алба тараасангүй буюу огт мэдээлсэнгүй. Харин Засгийн газрын хэвлэлийн алба албан мэдээлэл болгон түгээсэн юм. Парламентын үйл ажиллагаанд гүйцэтгэх засаглал нь оролцож, халдсан хэрэг болов.

Дээр суудлаа олохгүйн хэрээр доороо гүйдлээ олохгүйн зовлон бүр гаарлаа. Дарга нар нь үзэлцэхийн хэрээр албаныхан нь ч дагаад төрийн албаныхан нь ч "үзэлцэж" буй нь эмгэнэл юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ улс төрчид өөрсдийн сууд�##�д л санаа тавьдаг болчихсон юм шиг байна шүү дээ, ард түмэн хэнд ч хэрэггүй болжээ

Зочин
Зочин

Uls turchid hoorondoo alaltsaad, ard irged amidralaa yaj avch yavah ve gej sanaa zovj bhad ene nariin show duusahgui yumaa

Зочин
Зочин

УИХ, Засгийн газар хоёр нэг нэгнийгээ огцруулах гэж ур�##�даж байх хооронд эдийн засаг ун�##�аа, хариуцлага гэж байна уу

Зочин
Зочин

Manai ulsad tur zasgiin hoyor salbar ni negnee ingej buulgaj suudald ni atgaldag ni barag sport boljee

Зочин
Зочин

Ер нь ингэж т�##�цаад, нэг нь нөгөөгөө унагаж, дээр дооргүй хэрэлдэж байхаар бүгдийг нь огцруулаад шинээр эхэлбэл яасан юм бол

Зочин
Зочин

Ene bol ard tumnii toloo bish zuvhun alban tushaald durtai humuusiin dundaas ni bolj baigaa jinhene togloom

Зочин
Зочин

Хууль тогтоох байгууллагаа Засгийн газар нь удирдаад эхэлбэл энэ чинь парламентын засагл�##�ын утга �##�га болж байна шүү дээ

Зочин
Зочин

Ard tumnii ner barij uls tur hiideg humuus odoo bolimoor yumaa, ajlaa hiihgui baij bugd ni medee taraaj PR hiideg

Зочин
Зочин

УИХ-ын тамгын газар мэдээлэх ёстой юмыг Засгийн газрын хэвлэл тарааж байна гэдэг чинь бүр хачин юм болж байна даа

Зочин
Зочин

Odoo bur medee taraah erh medliin tuluu ch buur uraldaj baina, iim baidlaar yavaad hugjil yarih bolomj baih uu

Зочин
Зочин

З�##�уус нь улс төрөөс з�##�хаж байна, итгэх итгэл тасарчихаад байна, энэ бүхнийг харахаар үнэхээр гутармаар

Зочин
Зочин

Guitsetgeh zasaglal ni huuli togtoogchid ruu orj oroldoj bhad hen ni hyanah ve, ene chin tsever dotorh temtsel bolood duuslaa

Зочин
Зочин

Хүмүүсийг ажлаа хийхээс илүү “хэн огцрох вэ” гэдэгт анхаараад байх юм, ажлын үр дүн гэж юм �##�га

Зочин
Зочин

Ene bugd ard tumnii tarhi ugaalt, daraa ni bugd ni butsaad evlerch suudal erh medlee huvaaj avdag l naadamtai adil

Зочин
Зочин

Засгийн газрын хэвлэлийн �##�ба УИХ-ын асуудлыг мэдээлнэ гэдэг чинь тусгаарл�##�гүй болсны шинж биш үү

Зочин
Зочин

Yag odoo ajilaa hiihed anhaarah heregtei bhad bugd ni PR hiij show hiij bna, ajliin goliig ni martsan

Зочин
Зочин

УИХ, ЗГ хоёрын энэ зөрчил чинь ард түмний итгэлийг бүр мөсөн үгүй хийж байна, эв нэгдэл гэж �##�га даа

Зочин
Зочин

Eniig unshaad bodohod mongold erh medel gej nerleh buh zuil negnii garaas nuguuh ni bulaaj avah toglolt boljee

Зочин
Зочин

Төрийн �##�бан хаагчид хүртэл т�##�цаад, �##�ь дарга нь илүү вэ гэж хэрэлддэг болсон нь бүр гамшиг

Зочин
Зочин

Bugd ni hoorondoo daisan shig bolson, toriin ajil gej yu ch yavaagui, harin medee sanaatai taraadag ni ajil bolj

Зочин
Зочин

Энэ тоглоом хэзээ дуусах юм бол доод шатандаа хүртэл хүмүүс т�##�цаад ажил урагшлахгүй байна

Зочин
Зочин

Ene bol uls turiin hyanalt aldagdsanii shinj, hen ni zuv hen ni buruu gedgiig ard tumen medej baina

Холбоотой мэдээ

Back to top button