Улс төрийн мэдээ
Байнгын хороо: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх, Бортээгийг ашиглах тогтоолууд орно

Төсвийн байнгын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдана.
Үүгээр гурван асуудал хэлэлцэх бөгөөд,
- Дэд хорооны даргыг сонгох
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар Ерөнхий аудиторт хандсан асуулгын хариу зэрэг багтжээ.
Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдсон С.Магнайсүрэн ийнхүү байнгын хорооны хуралдаанд оролцож, асуултад хариулах нь.
Харин төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх, Бортээгийн ордыг эргэлтэд оруулах зэрэг асуудал багтсан билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.