"SG Apes" Н.Золжаргалыг багтаа нэгтгэж, хүчээ зузаатгалаа

31 дэх удаагийн сагсан бөмбөгийн дээд лиг эхэлсэн. Энэ өдрүүдэд нээлтийн тоглолтууд үргэлжилж байна. Багууд шинэ тамирчдаа зарлахын хажуугаар гадаадын легионер тамирчдаа фенүүддээ танилцуулж байна.
Багуудын дунд тамирчдын ээлжилт, солилцоо ихээр хийгдсэн. Өчигдөр /2025.10.13/ "Эс Жи Эйпс" багийнхан "Эрдэнэт Майнерс" багийн тоглогч байсан Н.Золжаргалыг багтаа нэгтгэснээ зарлалаа. Н.Золжаргалын хувьд дээд лигийн аварга, одоогоор монголын дээд лигт хамгийн удаан тоглож байгаа туршлагатай тоглогч, бүх оддын тоглолтын гурван онооны шидэлтийн тэмцээний таван удаагийн аварга юм.
Өнгөрсөн амралтын өдөр "Эс Жи Эйпс", "Омни Эрдэнэт Майнерс" багийнхан эхний тоглолтоо хийсэн. Энэ үеэр үзэгч олон нийтийн анхаарлыг татсан хамгийн сонирхолтой нь ах дүү хоёр өөр өөр багуудад тоглож, өрсөлдсөн явдал байлаа. "Эрдэнэт Майнерс" багт цагтаа хамтдаа гар нийлэн тоглож байсан Г.Ган-Эрдэнэ, Г.Болор-Эрдэнэ нар энэ жил хоёр өөр багаас өрсөлдөж байгаа нь тэмцээнийг улам л сонирхолтой болгож буй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.