МАН-ын 38 гишүүн нэгдэж, өөрсдөө бүлгээ хуралдуулахаар шийджээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Заяабал нар мэдээлэл хийж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах хүртэлх арга хэмжээ авна гэдгийг хэллээ.
Н.Наранбаатар гишүүн "Сүүлийн хоёр удаа манай намын бүлэг хуралдаагүй. Үүнд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тодорхой шалтгаан, тайлбар хэлээгүй. Гэтэл шийдвэр гаргах асуудал олон байна. Өнөөдөр 16.00 цаг гэхэд байнгын хороодын хуралдаан дуусчихна. Улмаар үүний дараа бүлгээ хуралдуулмаар байна.
Энэ шаардлагад 38 гишүүн нэгдсэн. Өөрөөр хэлбэл олонх. Олонх нэгдсэн тул бид Ж.Бат-Эрдэнийг хүлээлгүйгээр өөрсдөө хуралдана. Тэгж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах, үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал зэргийг хэлэлцэнэ" гэлээ.
Нэг ёсондоо МАН-ын бүлэг хоёр хуваагдсан юм байна. Хэрэв Ж.Бат-Эрдэнэ хариу өгөхгүй бол тэд 38-уулаа өнөөдөр хуралдана гэдгээ ийнхүү мэдэгдлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ман ийм олон м�##�тай болох гэж хүн хэлээрээм�##� хөлөарөө одоо энэ м�##�ууд хөлөөрөө бие биеэ �##�ах Нь үлдэв ээ чааваас даа.
Угаасаа тар гэж хэлээд Хүк явжлдээ сүхээр дуусана гэдэг энэ