Нийгэм мэдээ

Өвлийн дугуй халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна. Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг. Иймд хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог. Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.

Мөн явган зорчигч зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч, анхааралтай зорчихыг зөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button