Улс төрийн мэдээ

Ү.Амарбат ажлаа өгөнгүүтээ Д.Амарбаясгаланг өмгөөлж, Б.Энхбаярыг шүүхэд өгчээ

УИХ-ын тамгын газрын дэд дарга Ү.Амарбат саяхан ажлаа хүлээлгэн өгсөн.

Тэгвэл чөлөөт өмгөөлөгч болоод, тэр дороо УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өмгөөлж эхэлжээ.

Ү.Амарбат “Миний үйлчлүүлэгч Дашзэгвийн Амарбаясгалан нь өөрийн “Нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан” асуудлаар иргэн Б.Энхбаярыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өгсөн болно. Уг шүүхээс албан ёсоор иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд одоо Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж байна.

Эрхэм гишүүн маань нэхэмжлэлээ гардан авч шүүх дээр хэвлэлээр яриад байгаа асуудлуудаа нотлох үүргийг хуульчилсан байдаг. Хэрэг үүсгэсэн захирамжийг хавсаргав” гэж мэдэгдсэн байна.

Түүний бичсэнээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярт өнөөдөр шүүхийн нэхэмжлэл гардуулж байгаа аж.

a5cffca0a3a64520bc16c7653a6d6287

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
9999
9999

ТАНАЙ САЙТ ГЭХДЭЭ NEWS.MN ДУТАХААРГҮЙ ТОКСИК ЮМ АА. БҮХ ЗҮЙЛИЙГ ТУЛГАНА БАРАГ

Змапочин
Змапочин

Мөрдөгч мангар хар шүүхэд очжээ ёё

Холбоотой мэдээ

Back to top button